No menu items!
HomeОнцлох үйл явдалБ.Баасанцогт нарт холбогдох хурал долоо хоногоор хойшиллоо

Б.Баасанцогт нарт холбогдох хурал долоо хоногоор хойшиллоо

-

Шүүхийн сахилгын хорооны анхны хуралдаан өнөөдөр болж, ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй Д.Отгонбаатарын хурал хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй ч хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хурлыг долоо хоногоор хойшлууллаа.

Ийнхүү шүүхийн сахилгын хороогоор тус асуудлыг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хэлэлцэхээр боллоо.

Хэргийг сануулбал, өнгөрсөн онд өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын лифтэнд зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан юм.

Шүүхийн сахилгын хорооны хуралд шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нар биечлэн оролцсон бол Д.Отгонбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас ирсэнгүй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд