П.Анужин: Хүний эрх ярихаар төсөв дутдаг, бурханы хөшөө барихаар илүүддэг байж болохгүй

0
406

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин: Энэ хууль төсвийн асуудлаас болоод байнгын хороогоор дэмжигдээгүй гэж байна. Төсөв мөшгих зүйл, сэдвээ бид олмоор байна, УИХ-ын гишүүд ээ. Бидний арчаагүй байдлаас болж эрх нь зөрчигдөж байгаа хүмүүст туслалцаа үзүүлэх гэхээр төсөв шахаад байгаа ч бурхан, элдэв зүйл барих болохоор төсөв нь илүүдэж, хэдэн тэрбумаар орж ирээд байдаг. Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Бид хүний эрхээс ухарч болохгүй. Тэр дундаа амьдралын чадварын хувьд нэн ядуу иргэддээ туслах асуудал дээр төр төсөв ярьж байгаа бол эмгэнэл шүү. Энэ унасан заалтыг УИХ-ын гишүүд дэмжиж, босгож ирэхийг хүсч байна.