No menu items!
HomeЭрүүл мэнд"Омикрон хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөл 5-7 хоногт гэрээр эмчлэгдэх боломжтой"

“Омикрон хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөл 5-7 хоногт гэрээр эмчлэгдэх боломжтой”

-

ЭМЯ-наас Омикрон хувилбарын тархалт болон орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл “Омикрон хувилбар нь голчлон 

  • хамар битүүрэх
  • нус гоожих
  • халуурах
  • хоолой аргах
  • хоолой өвдөх
  • хуурай ханиалгах, ханиалга хэд хоногоос цэртэй болох зэрэг шинж тэмдгээр илэрч байна.

Хүүхдийн хувьд хоолой сөөх, амьсгал бачуурах шинж тэмдэг голчлон илэрч байна. Эдгээр нь томуу, томуу төст өвчинтэй төстэй байгаа юм. Шинж тэмдэг 5-7 хоног үргэлжилж, харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байна.

Манай улсад дөрөв дэх давалгаа эхэлж байгаатай холбоотойгоор бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эмнэл зүйн байдлыг тандаж байна. Мөн дельта хувилбараас эмнэл зүйн тандалт нь өөр байгаа эсэхийг судалж байгаа. Дельта хувилбарын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдээс харахад хүндрэх, хүчил төрөгчийн хүнд хэлбэрийн дутагдалд орох, хатгалгаа үүсэх эрсдэл өндөр байсан. Харин омикроны хувьд энэ эрсдэл харьцангуй бага байна.

Ихэнх хүн эмнэл зүйн хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаад, эмчийн зөвлөгөөгөөр эмчлүүлэх боломжтой байна. Энэ халдварын хөнгөн зэргийн үед өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Өөрөөр хэлбэл вирусын эсрэг эмчилгээ, антибиотик эмчилгээ нэн тэргүүнд шаардлагагүй гэсэн үг. Тиймээс шинж тэмдгийн эмчилгээ буюу амин дэм уух, өвдөлт намдаах, халуун бууруулах эм хэрэглэх хэрэгтэй. Хоолой хөндүүрлэх, хоолой сөөх, аргах, хий ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа бол үүний эсрэг шинж тэмдэгийн эмчилгээг хийнэ.

Шинж тэмдэгийн эмчилгээг хийгээд 5-10 хоног болоход энэхүү Омикрон хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөл гэрээр эмчлэгдэх боломжтой” гэлээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд