No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил"Өсвөр насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрэхгүй байх ёстой"

“Өсвөр насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрэхгүй байх ёстой”

-

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн дэмжих талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

Хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн дэмжих вэ?

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрүүлэхээ мэдэхгүйгээсээ болж дэлгэцийн донтолтод өртөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийнхээ өдөр тутмын дэлгэцийн хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй. Үүнээс гадна өдөр тутамд юу хийж болох талаар анхаарч хүүхдүүдтэйгээ ярилцаж, хийх ажлын хуваарь боловсруулан гаргаснаар хүүхдийнхээ өдөр тутмын хийж байгаа зүйл дээр хяналт тавих боломжтой болдог.

Тэгвэл өдөрт юу хийж болох вэ?

Бага насны хүүхдүүдэд 10-20 минутын хугацаанд сонирхолтой зурагт ном уншиж өгөөд тухайн номон дээр гарсан үйл явдал, агуулгын талаар эргэн ярилцаж болно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирч, өдрийг сонирхолтой өнгөрүүлэх боломж нь нэмэгддэг.

Хүүхдэдээ зураг зурах, баримлын шавраар ямар нэгэн бүтээл хийх, цаасаар хайчилбар хийх, дуу, бүжиг сурах зэрэг хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон аргуудаас сонирхолд нийцүүлэн сонгон авч, хэрэгжүүлж сургаарай. Ингэхдээ хүүхдээ хийгээрэй гээд орхиж болохгүй, харин хамтран хийвэл хөгжилтэй, сонирхолтой байна. Үүний үр дүнд хүүхдийнхээ сэтгэл здүйг дэмжиж, дурсамж бүтээх боломж гарна.

Дэлгэцийн хэрэглээнд хэрхэн хяналт тавих вэ?

Бага насны буюу 2 хүртэлх насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэхгүй байхад нь анхаарах хэрэгтэй. Харин энэ үед хүүхэдтэйгээ хамт тоглож, ярилцаж, амьд харилцаа тогтоох нь чухал байдаг.

2-5 буюу сургуулиас өмнөх цэцэрлэгийн насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээнд хяналт тавьж, өдөрт нэг цагаас хэтрүүлэхгүйгээр зохицуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ нэг цагийн турш үргэлжлүүлэн хэрэглүүлж болохгүй. Харин дунд нь 2-3 удаагийн завсарлагатай хэрэглүүлснээр хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах боломжтой болдог.

6-12 насны буюу сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хэрэглээг өдөрт  нэг цаг 30 минутаас 2 цагийн хооронд тохируулж хэрэглүүлэх ёстой. Ингэхдээ мөн адил завсарлагааг мартаж болохгүй.

Өсвөр насны буюу 13-19 насны хүүхдийн нийт дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрэхгүй байх тал дээр анхаарч хяналт тавиарай. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагч нар завсарлагааг огт мартаж болохгүй. Энэ үеэр хоол цайг идүүлэх, амраах, унтуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүдийн дархлааг дэмжиж, сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах, дэлгэцийн донтолтоос сэргийлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж, дэмжиж байгаа гэсэн үг.

Хүүхдийн мэдрэмжийг нээхэд нь тусалж, зөвлөж, сонсож өгөх хэрэгтэй. Хүүхдүүд  өмнө нь өдөртөө, гадаа гарч найзуудтайгаа тоглож, сургууль цэцэрлэгтээ явж нийгмийн харилцаанд оролцдог байсан. Харин цар тахлын үеэр энэ харилцаа хязгаарлагдаж, хүүхэд уурлаж, бухимдах, түрэмгий авир гаргах, өмнө нь гаргаж байгаагүй зан авирыг үзүүлж болно. Иймд хүүхдийнхээ санал бодлыг нь хуваалцаж, мэдрэмжийг нь ил гаргаж өгөхөд нь сайн дэмжих хэрэгтэй. Найз нөхөдтэй нь холбоо харилцааны хэрэгслүүдийг ашиглан холбоотой байлгах, өөрсдөө хүүхдүүдтэйгээ янз бүрийн сэдвээр ярилцан нийгмийн харилцааны хэрэгцээг нь хангаж өгөхийг хичээгээрэй.

Хүүхэдтэйгээ ярилцаж, сонсохдоо тэднийг буруутгаж, шүүмжилж болохгүй. Мөн яриаг нь тасалж өгөлгүй анхааралтай сонсож өгөөрэй. Ингэж чадвал хүүхэд танд итгэж, мэдрэмжээ хуваалцахдаа нээлттэй болно.

Эх сурвалж: СЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд