Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлнээр авах хүсэлт гаргах заавар

0
745

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонголттойгоор олгож эхэлж байгаа билээ.

Халамжаас хуримтлал руу шилжих Засгийн газрын бодлогын хүрээнд энэ оны долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдийн мөнгийг бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон.

Сангийн сайд Б.Жавхлан “Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал  руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.

2021 оны долдугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж үлдсэн хувийг сонголттой олгоно.

Халамжийг хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ. Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах бол доорх зааврын дагуу хүсэлтээ гаргана уу.

Харин хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж Ирээдүйн өв сангийн хуримтлалд хадгалагдана. Хүүхдийн мөнгөний олголт сар бүрийн 20-нд хийгддэг тул бэлнээр авах тохиолдолд хүсэлтээ энэ хугацаанаас өмнө гаргахыг анхаарна уу.