No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн С.Чинзориг

76: УИХ-ын гишүүн С.Чинзориг

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Чинзоригийг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

УИХ-ын гишүүн С.Чинзориг Өвархангай аймгийн Хужирт сумын нутагт таван хүүхэдтэй айлын дунд хүү болон мэндэлжээ. 1982 онд арван жилийн дунд сургуулиа төгсөөд ЗХУ-д суралцах хуваарь авсан ч аав, ээжийнхээ зөвлөсний дагуу эдийн засагч мэргэжлийг сонгон МУИС-д суралцаж төгсжээ. Түүний ажил хөдөлмөрийн гараа Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комиссийн мэргэжилтнээс эхэлж, Нийгэм, эдийн засгийн хэлтсийн дарга болтлоо дэвшжээ.

1992-2000 онуудад Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын хороон дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. 2000 оноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга, ерөнхий менежер, Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх, Хөдөлмөрийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байв.

2008, 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодож байсан удаатай. 2012 оны сонгуульд сонгогдчоос олонхын саналыг авсан ч сонгогдож чадаагүй, энэ маргаан бараг жил шахам үргэлжилж байлаа. Ийнхүү 2016 оны сонгуульд дахин нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.

Хувийн амьдрал:

Түүний гэргий Д.Алтанчимэг төрийн албан хаагч билээ. Шинэхэн оюутнууд намрын ургац хураалтын үеэр танилцаж байжээ. Тэд дөрвөн охинтой. Тэрбээр хүүхдүүдээ төрд ажиллуулах хүсэлгүй талаараа дурьдаж байжээ.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 47,4 сая, гэр бүлийн орлого 48 сая гэж мэдүүлжээ. С.Чинзориг гишүүн амины орон сууцгүй бөгөөд 381 саяар үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг авто гражтай.

25 саяын Volkswagen Touareg автомашин ундадаг, 20 саяын малтай /30 адуу, 160 хонь/, 16 саяын үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

Гадаадад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 17,8 сая төгрөгтэй тэрбээр Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг аж. Тэрбээр, “Би насаараа төрд алба хашиж байна. Амьдралдаа нэг л удаа компани байгуулсан. “Соёмбо консалтинг” гэдэг зөвлөх үйлчилгээ явуулдаг компани” хэмээж байсан удаатай.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

“Сайд болсноосоо хойш “Капитал” банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй”

Ерөнхийлөгчийн тамгын дарга асан З.Энхболд ажлаа өгөхөөр мэдэгдэх үеэрээ “Капитал” банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хурдан татаж аваагүй нь С.Чинзориг сайдын алдаа хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Харин үүнйи хариуд тэрбээр, “Намайг ХНХ-ын сайдаар томилогдож ирэхэд, арилжааны банкуудад нийтдээ 570-аад тэрбум төгрөг байршсан байсан.  Үүний 31 хувь буюу 238 тэрбум төгрөг нь “Капитал” банкинд байсан. Нийгмийн даатгалын сангийн тодорхой журмуудыг зөрчөөд, жижиг банкинд нийт мөнгөний 31 хувийг байршуулсан байсан нь эрсдэлд орох үндсэн нөхцөл болсон” хэмээх тайлбар хийж байжээ.

“ЖДҮХС-гаас зээл аваагүй”

ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс дунд түүний нэр багтаж байв. Тодруулбал, түүнтэй хамаарал бүхий 300 сая төгрөгийн зээлийн асуудал яригдаж байв. Харин үүний хариуд тэрбээр дараах тайлбар мэдээллийг хйиж байжээ.

Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд намайг ЖДҮХС-гаас “Бээвэр” ХХК-иар дамжуулан 300 сая төгрөгийн зээл авсан гэж ярьж байна. Энэ бол гүтгэлэг, худал мэдээлэл. Би насаараа төрд ажилласан хүн. Амьдралдаа нэг л удаа компани байгуулсан, тэр нь  зөвлөх үйлчилгээ явуулдаг “Соёмбо консалтинг” компани байгаа. Надад олон компани байхгүй. Миний нэр холбогдоод байгаа “Бээвэр”  компанийг би мэдэхгүй. Миний ах дүү, төрөл төрөгсөдийн дунд ч ийм компанитай хүн байхгүй.  2018 оны төсөвт ЖДҮХС- чиглэлээр төсөв тусгагдсан болохоор нь сонгогдсон тойргийнхоо сумдуудад төсөл бичих чиглэл өгч байсан. Ийм мэдээлэл тарааж байгаа хүмүүс надаас болон манай тойргийн иргэдээс уучлал хүсэхийг шаардаж байна” гэсэн юм.

“Богд Зонхов”-ын бүтээн байгуулалт нэгэнт эхэлчихсэн тул дуусгах нь зүйтэй

“Богд Зонхова” бурханы хөшөөг 32 тэрбумаар барихаар 2022 оны төсөвт суулгасан нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Энэ талаар тэрбээр, “2021 оны улсын төсөв 7 эрбумын өртгөөр сууж, бүтээн байгуулалт нь эхэлчихсэн юм байна лээ. Энэ жил бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх гэсэн ч барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өртөг нь нэмэгдсэн гэж ойлогсон. Хөшөө барих шаардлагатай эсэх асуудал яригдах л ёстой асуудал. Миний хувьд 2021 оны төсөвт 7 тэрбумаар тусгагдаж, нэгэнт ажил нь эхэлчихсэн учраас үргэлжлүүлээд дуусгах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээжээ.

“Бид сүүлийн 30 жил хөгжлийн бодлогогүй явж ирснийхээ горыг ч амсаж байгаа”

УИХ-ын чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэх үеэр тэрбээр, “Бид сүүлийн 30 жил хөгжлийн бодлогогүй явж ирсэн. Түүнийхээ горыг ч амсаж байгаа. 1995 онд намайг хөдөө орон нутагт амьдарч байхад хүн амын 35 хувь нь ядуу байна гэж ярьж байсан одоо бол 29,7 хувь нь ядуу байна. Ингээд л хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүд явдаггүй дүр зурагтай байна. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн бүтэц байхгүй. Хоёрдугаарт, бид улсынхаа хөгжлийг намуудын мөрийн хөтөлбөр, дөрвөн жилийн циклээр харж ирсэн. Үүнтэй холбоотой. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөгжлийн бодлого тогтвортой байна гэдэг заалт оруулсан” хэмээсэн юм.

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд