No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Чинбаяр: Би яах вэ, өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина...

Ц.Чинбаяр: Би яах вэ, өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа

-

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны өмнө коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг гардан эмчилж буй Ц.Чинбаяр ахлагчтай ХӨСҮТ-ийн эмч нартай холбогджээ. Энэ тухайгаа тэрбээр чуулганы индрээс хаврын чуулганыг нээсэн үгэндээ онцлон ярьсан юм. 

Г.Занданшатар “Монгол Улсын төр, засгаас өвчний  халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж байна.  Ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлье. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотоодоос вирусийн халдварын тохиолдол илрээгүй байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, тархалтаас амжилттай сэргийлэн, зөв сайн эмчилж чадсаны үрээр, түрүүч нь эдгэрч орон гэр, хайртай хүмүүстэйгээ учран золгож байна. 

Халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж, эмчийн тангаргаа нэр төртэй сахин биелүүлж оношилж, эмчилж, эдгээж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидэнт нар, тусгаарлах төвүүдэд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажиллагсдад баяр талархал илэрхийлье.

Дөнгөж сая, чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьж баяр хүргэж, талархал илэрхийлээд, санал хүсэлтийг нь сонслоо.

Багийнхаа гишүүдийн хамт хоёр хүнийг эмчлэн эдгээж, 13 өвчтөнийг эмчилж буй энэ гайхалтай эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэж хэлэхэд “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэхийг сонсоод бахархах, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. 

Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй Монгол Улсын Засгийн газар, Эрхэм гишүүн Даваажанцангийн Сарангэрэл сайд, Эрүүл мэндийн яамны нийт ажилтан, эмч, мэргэжилтнүүд, өнөөдрийн чуулганы нээлтэнд цахимаар оролцож байгаа Г.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Төрийн шийдвэрийг гардан хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, хорио цээрийн бүсэд цаг наргүй ажиллаж, албаны үүргээ онц сайн гүйцэтгэж буй Улсын онцгой комисс, онцгой байдал, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, төрийн тусгай байгууллагын нийт албан хаагчдад гүн хүндэтгэл илэрхийлье.

Та бүхэндээ хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд гүнээ хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу. Монгол хүний эрүүл мэнд, саруул ирээдүйг бүхнээс дээдлэн, бат найдвартай сахин хамгаалж буй эдгээр “Манай үеийн баатрууд”-аас үлгэр дуурайл авч төрийн албаны бүх түвшинд хатуу чанд хариуцлагатай, илүү цэгцтэй, дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө улам бүр хичээж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулж, уриалъя” гэсэн юм. 

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд