No menu items!
HomeХүмүүс“Амьдрал нулимсанд дургүй” киноноос авах АРВАН СУРГАМЖ

“Амьдрал нулимсанд дургүй” киноноос авах АРВАН СУРГАМЖ

-

Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тэдний нэг оргил бүтээл бол “Москва нулимсанд дургүй”.

Хэдийгээр социалист нийгмийн захиалгаар бүтсэн боловч жинхэнэ аз жаргал, ханийн сонголт, хүн чанар, нийгмийн байр суурь, хүүхдийн хүмүүжил зэрэг хэзээ ч хуучирдаггүй сэдвүүдийг хөнддөг билээ.

Энэ агуу бүтээлээс хүн бүр авах ёстой амьдралын арван сургамжийг онцлон хүргэж байна.

  • Өөдрөг мөрөөдөлтэй байх хэрэгтэй
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 91

Бидний хэн нь ч 40 насны босгон дээр тааруу амьдрал хүсдэггүй, бүгд л сайн ханьтай, ажил албатай, хөрөнгө мөнгөтэй гэрэлт ирээдүйг төсөөлцгөөдөг. Гэвч бүгдэд бас дандаа хөзөр таардаггүй нь харамсалтай. Хэн нэг нь уйтгартай саарал амьдралаар амьдарч сэтгэл дотроо итгэл найдвар тээсээр явдаг.

Ирээдүйд сайн сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт итгэдэг, хүлээдэг байх хэрэгтэй. Өөдрөг чиг хандлага нь бүхнийг давах хүч чадал, итгэл үнэмшил хайрладаг юм.

  • Тэвчээр бүхнийг ялна

“Хэрвээ надад ийм хүнд бэрхшээлүүд тохиолдоогүй бол надаас юу ч гарахгүй байх байсан”

Гол дүрийн эмэгтэй маань дээд сургуульд эхний жилээ орж чадалгүй, хоёрхон оноо дутдаг. Мөн хүүхэд төрүүлж түүнийгээ хүн болгох гэж ганцаараа зүтгэдэг билээ. Гэвч тэр бүгдийг давж гарч чадсан.

Бидэнд төсөөлж байснаас маань ямар их чадвар боломж нуугдаж байдгийг амьдралд тохиолдох бэрхшээл бүр нээж өгдөг. Зовлон бэрхшээлийн нөгөө талд илрээгүй нуугдмал хүч чадал оршин байдаг.

Тэвчээр л биднийг өөрийгөө бүрэн нээхэд тусалдаг юм.

  • Нөхөрлөл хамгийн үнэтэй

“- Харилцан зочилцгоож байя л даа.

 – Надад өөр санал байна. Гэр бүлийн найзууд болцгооё?!”

Эмэгтэй хүмүүсийн хооронд жинхэнэ найз нөхдийн харилцаа тэр болгон байдаггүй гэцгээдэг. Гэвч уг киноны гол дүр бүсгүйн найзууд ямар ч хүнд цаг үед нь түүнийг орхидоггүй. Сэтгэл санааны дэмжлэгээс эхлээд чадах ядахаараа дор бүрнээ тусалцгаадаг билээ.

Хүн бүхэн амьдралынхаа туршид өөрийг нь байгаагаар нь ойлгож хүлээн авдаг, зовсон, жаргасан аль ч үед дэргэд нь байж чадах нөхрийг хайж байдаг.

Ганцаардлаас муу зүйл гэж байхгүй. Хорь дугаар зуун, хорин нэгдүгээр зууны алинд нь ч ялгаагүй, хүнд сайн найз нөхөр чухал.

  • Эмэгтэй хүн бүхнийг чадна

Бүсгүйчүүд өөрийн эр хүнд бүхнээ зориулж чаддаг. Энэ нь тэдэнд байх ёстой чанар бөгөөд амьдралынх нь гол утга учир юм. Гэвч өөрийн эр хүнийг олоогүй тохиолдолд тэд дуртай ажилдаа бүгдийг зориулж, түүнийхээ өндөрлөгт хүрэх чадвартай байдаг.

Олон эрчүүд санал нийлэхгүй ч амьдрал дээр бүсгүйчүүдэд сайн удирдагч болох чадвар бий. Гол дүрийн бүсгүй “бүгд дарга болохыг хүсдэггүй” гэж хэлдгийг сана. Үнэндээ тэд аз жаргалыг ажил хөдөлмөрөөс олж авах замыг сонгосон нь тэр.

Гэхдээ эцэстээ аз жаргал бол зөвхөн ажлын амжилт, бүтээл биш түүнээс илүү өргөн агуулгатай зүйл болохыг ухаардаг.

  • Дурлал бол урт хугацаанд хүлээж болдог зүйл

Орчин үед хүмүүс сэтгэлдээ нийцэх хүнийг олох хүртлээ ганцаараа явахыг эрхэмлэх болжээ.  Гол дүрийн бүсгүй бүтэлгүй дурлал, эхнэртэй хүнтэй үүсгэсэн харилцаа зэрэг ээдрээтэй түүхийн эцэст 40 насандаа өөрийн жинхэнэ эр хүнийг олдог. Тийм энгийн мөртлөө жинхэнэ эр хүний дэргэд байхдаа эмэгтэй хүн аз жаргалыг мэдэрдэг ажээ. Эндээс сурах зүйл бол жинхэнэ хайр хэзээ ч ирэх боломжтой.

  • Эрчүүд эхнэрээ өөрөөс нь илүү байр суурьтай байхад дургүй

Энэ бол амьдралын гашуун үнэн. Гошагийн бодлоор эмэгтэй нь илүү ажил хийж илүү орлого олох нь хэвийн гэр бүл зохиоход саад болно гэдэг. Үнэндээ эмэгтэй хүн амжилттай яваад буруу байхгүй. Харин эрчүүд дутуу байдлаа өмөөрөх олон шалтаг олж чаддаг. Тиймээс сэтгэл байвал хоёул харилцан бие биендээ буулт хийж амьдрахаас өөр замгүй.

  • Хүүхдээ ганцаараа өсгөхөөс бүү ай

Амьдралдаа алдаа гаргасан ч хүүхдээ төрүүлж ганцаараа өсгөх замыг сонгох хэрэгтэй. Хэчнээн бие даасан, хүчтэй эмэгтэй байсан ч энэ зам амаргүй байх болно. Гэхдээ хичээл зүтгэлийн чинь хариу шагнал нь энэ ертөнцийн хамгийн дээд бэлэг болох эрүүл саруул үр хүүхэд байх болно. Хүнд хүн илүүддэггүй юм.

  • Шорлог эмэгтэй хүний гарыг хүрэхэд дургүй

Жинхэнэ эр хүн гэр бүлээ өөрийн гараар хооллох чадвартай байх ёстой. Гарын хоолных нь жагсаалтанд шорлог байх нь гарцаагүй. Амралт зугаалгын үеэр бүсгүйчүүд амарч, гал тогооноос чөлөөлөгдөх ёстой.

  • Генералын эхнэр болохын тулд байлдагчтай гэрлэх хэрэгтэй

Энэ бол уг киноны хамгийн тод сайхан өгүүлэмжүүдийн нэг. Ойлгох зүйл бол “бэлэн хүн олж авах гэж хайхын оронд сайн эр хүнийг өөрөө бүтээх хэрэгтэй”.

Бүсгүйчүүд жинхэнэ эр хүнийг арчилж торниулж бий болгодог.

  • Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ

Мэдээж та хүүхдээ нударга хэрэглэхгүйгээр асуудлыг шийдэхэд сургах ёстой. Гэхдээ үүнээс гадна зарим онцгой тохиолдолд асуудлыг хүчээр шийдэх илүү үр дүнтэй байдгийг биеэр харуулахад гэмгүй. Энэрэх нигүүлсэхүйд бас тэвчээрийн хил хязгаар байдаг юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд