No menu items!
HomeБоловсролШинэ хэл сурахаар төлөвлөсөн бол дараах аппликейшнүүд тусална

Шинэ хэл сурахаар төлөвлөсөн бол дараах аппликейшнүүд тусална

-

Гадаад хэл сурах гэж байгаа эсвэл хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсэж байгаа хүмүүст “Хөтөч” булангийнхаа шинэ дугаарыг зориулж байна. 2023 онд гар утсандаа дараах аппликейшнүүдээс суулгаад өөрийн хэлний мэдлэгээ бататгаарай.

1. Duolingo

Хэл сурах эх сурвалжуудын дундаас хамгийн их хүмүүс мэддэг нь Duolingo юм. Учир нь хичээлүүд нь ойлгомжтой бөгөөд сонирхолтой байдаг. Duolingo нь iOS, Android утсанд зориулсан тусдаа програмуудтай. Та Испани, Франц, Герман, Англи, Хятад, Орос, Итали, Грек, Португал болон бусад 20 хэлнээс суралцаарай.

2. Babbel

Babbel бол шинэ боломжуудыг нээж, өөр нэг хэл сурахад туслах апп юм. Энэ нь үнэ төлбөргүй байдаг бөгөөд хэрэглэхэд энгийн ойлгомжтой. Энэхүү апп-д байх хичээлийг хэлний мэргэжилтнүүд бэлтгэдэг бөгөөд харилцан яриа, дуут заавартай байдаг. Практик хичээлүүд нь таны ярианы ур чадварыг хөгжүүлэхэд тусална. Энэ нь iOS болон Android платформд зориулсан өөрийн програмуудтай. Та Испани, Герман, Франц, Англи, Орос болон өөр 9 хэлнээс сонгон суралцах боломжтой.

3. Busuu

Busuu бол 12 хэлний сургалтыг багтаасан томоохон апп юм. Энэ нь дэлхий даяар 80 сая гаруй хэрэглэгчтэй ажээ. Busuu-н үндсэн функцүүд үнэ төлбөргүй боловч та ахисан түвшний хичээл авахыг хүсвэл төлбөр төлөх шаардлагатай болно.

4. Memrise

Та энэхүү аппликейшний 20 хэлнээс сонгон сурах боломжтой. Энэ нь Busuu аппликейшний нэгэн адил хязгаарлагдмал боломжуудтай. Та хэлний ахисан түвшний нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл төлбөр төлөх болно. Memrise нь iOS болон Android төхөөрөмжүүдэд зориулсан тусгай програмуудтай байдаг.

5. Rosetta Stone

Rosetta Stone бол өөрийн хүссэн хэлээр чөлөөтэй ярьж, бичихэд тань туслах апп юм. Энэ нь дүрмийн хичээл, үгсийн сан, хэллэг, тоглоом, оньсого, дуут заавар агуулсан 18 хэл дээрх сургалтын хэрэглэгдэхүүнтэй. Та Испани, Англи, Орос, Грек болон өөр 14 хэлнээс сонгон суралцах боломжтой.

Эх сурвалж: bloggingtriggers

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд