No menu items!
HomeУИХ"Цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийвэл жилд 16 тэрбумын зардал гарна"

“Цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийвэл жилд 16 тэрбумын зардал гарна”

-

 Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах хүрээнд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

 Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, удамшлын өвчин, эрт оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх замаар монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжинэ гэж тусгасан. 

Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, хүмүүжлийн зан заншлыг эрхэмлэн удам угсаагаа мэдэх, угийн бичгээ хөтлөх нь иргэн бүрийн ялангуяа гэрлэгчдийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Монгол үндэсний угийн бичгийн өв уламжлалыг сэргээх зорилгоор 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хүн бүр овог удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөхийг нийт иргэдэд уриалсан.

Үүнээс хойш Засгийн газраас 1997 онд Угийн “бичиг хөтлөх журам” гаргаж, 2007 онд тус журмыг шинэчлэн батлуулж, мөрдөж байна. Хэдийгээр угийн бичиг хөтлөн, биет бус өвийг уламжлан үлдээх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй ч төдийлэн хангалттай биш байна. Угийн бичиг хөтөлж удам судраа мэдсэнээр цус ойртолт, удамшлын аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад бие эрүүл, ухаан саруул монгол хүнийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой билээ.

  Манай улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүсийн асаргаанд улсын төсвөөс жилд 15,2 тэрбум төгрөг зарцуулж буй судалгаа бий. Хэрвээ бид генетик оношилгооны лаборатори байгуулж цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийж эхэлбэл жилд ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Бид халамжид зарцуулах төсвөө эрүүл монгол хүнийг бүтээхэд зарцуулж болох бүрэн боломж байгааг үүгээр харуулж байна.

Хэрвээ бид генетик оношилгооны лаборатори байгуулж цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийж эхэлбэл жилд ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна.

    Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж шаардлагатай генетикийн судалгааг хийх, генийн банк байгуулах, хадгалах, генетик оношилгооны лаборатори байгуулах асуудлыг шийдсэнээр аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж тогтоох, тухайн шинж чанарт чиглэгдсэн оношилгоо, эмчилгээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, монгол хүний биемахбодид өвөрмөцөөр чиглэсэн эмчилгээ, оношилгооны салбарын эхлэл тавигдаж, генетикийн шинжлэх ухааны хөгжлийн суурь тавигдах онцгой ач холбогдолтой юм” гэв.  

 Хэлэлцүүлгийн үеэр “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал”, “Хүний генетикийн оношилгоо, эмчилгээний хууль тогтоомж, хэрэгцээ, шаардлага”, “Угийн бичиг хөтлөх журмын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвүүдээр холбогдох байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, судалгаа, мэдээллээ солилцов.

Тухайлбал, эмгэг судлаач, генетикч, хүний их эмч, Герман улсын Халле-Виттенбергийн их сургуулийн судлаач эрдэмтэн Б.Сэвжидмаа хэлэлцүүлэгт Герман улсаас холбогдож,“Удмын сангийн мэдээлэл түүний ач холбогдол” сэдвээр сонирхолтой мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд