No menu items!
HomeХэн юу хэлэвМ.Тулгат: С.Эрдэнэ материал татаж аваагүй бол намайг АН-ын даргаар бүртгэх байсан

М.Тулгат: С.Эрдэнэ материал татаж аваагүй бол намайг АН-ын даргаар бүртгэх байсан

-

АН-ын цахим сонгуулиар тус намын даргаар сонгогдсон Майнбаярын Тулгат АН-ын зарим удирдах албан тушаалтнуудын хамт мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: ” 2021 оны 12 сарын 23-ны өдрийн Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар АН-ын бүртгэлийн асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралдаанаар О.Цогтгэрэл даргатай талын хүсэлтийг татгалзаж, 2021 оны 03 сарын 21-28-ны хооронд явагдсан уламжлалт буюу цаасан, АН-ын даргыг сонгох дотоод сунгаа нь Үндсэн дүрмийн бус байна гэдэг тайлбартайгаар бүртгэхээс татгалзсан тогтоол, шийдвэр гарсан. Мөн өдөр хууль ёсны АН буюу манай зүгээс миний бие М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч материал буцаан татагдсан байсан учраас хэлэлцэгдээгүй.

2021 оны 12 сарын 06-ны өдөр М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг УДШүүхэд хүргүүлсэн. Гэтэл 2021 оны 12 сарын 10-ны өдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ бүрдүүлбэр дутуу гэдэг шалтгаанаар буцааж татах хүсэлт өгөөд, 2021 оны 12 сарын 15-ны өдөр бүх материалаа буцааж авсан. Энэ талаар би болон АН-ын удирдлагын баг мэдээгүй, хачирхалтай нөхцөл байдал үүссэн.

Гэтэл С.Эрдэнэ УДШүүхэд өгсөн материалыг нэгдүгээрт, бүрдүүлбэр хангах үүднээс, хоёрдугаарт М.Тулгатын зүгээс О.Цогтгэрэлийн талтай албан тушаал болон ямар нэгэн зүйл наймаалцсан байх магадлалтай тул уг асуудлыг АН-ын ҮДХороо авч хэлэлцэх шаардлагатай гэсэн. Үүнийхээ шалтгааныг О.Цогтгэрэл болон М.Тулгат хоёрын УДШүүхэд хандаж, хууль ёсны дагуу шалгаж үзээд аль нэгийг нь АН-ын даргаар бүртгэсэн тохиолдолд нөгөө тал нь гомдол гаргахгүй, хүлээн зөвшөөрнө гэж гарын үсэг зурсан бичгийг тохиролцсон байна, наймаалцсан байж магадгүй, ингэж гарын үсэг зурах эрхгүй гэдэг мэдээллийг өгсөн.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд