No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсП.Энхчимэг: Зөрчил бол харилцааны нэг хэсэг

П.Энхчимэг: Зөрчил бол харилцааны нэг хэсэг

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт “Гэрлэлтийн өмнөх харилцаа” сэдвээр сэтгэл зүйч П.Энхчимэг, А.Хонгорзул нарын ярилцсаныг хүргэе.

Подкаст сонсох:

Гэрлэлтийн өмнөх харилцаа

А.Х: Хүмүүс гэрлэхийн өмнө бие биетэйгээ сайн ярилцаж, биенээ сайн мэдэлцдэггүй юм шиг анзаарагдаад байдаг. Мэдээж хэрэг бид насан туршдаа өөрчлөгдөөд явна. Гэхдээ үнэт зүйл, амьдралын зорилго нь тодорхой байх хэрэгтэй.

П.Э: Дотно харилцаанд өөрийн болон хамтрагчийнхаа өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг нь ойлгосон байх хэрэгтэй. Мөн биенийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, харилцаанд гарч байгаа зөрчлийн талаар ойлгох ёстой байдаг.

Харилцааны зөрчил гэж юу вэ?

А.Х: Зөрчилгүй харилцаа гэж байхгүй. Мөн зөрчилдөөн болгон дандаа сөрөг байдаггүй. Хэрэв бид зөрчлүүдийг ашигтайгаар эргүүлж чадвал хэрэгтэй зүйл юм. Өөрөөр хэлбэл бид суралцаж, хөгжиж болно. Харамсалтай нь биднийг өсөж торних явцад аливаа зөрчлийг буруу, муу талаас заачихсан. Уг нь бол зөрчил муу зүйл биш. Гэрлэлтийн өмнөх харилцаанд зөрчил байж болно. Гэхдээ түүнийг хэрхэн эрүүлээр даван туулах вэ гэдэг нь чухал юм. Хүмүүс харилцаанд нь зөрчил гараад ирэхээр айдастай, итгэх итгэлгүй болоод ирдэг. Түүнчлэн энэ хүнтэй таарахгүй юм байна гэж бодож эхэлдэг. Уг нь үр дагаврыг бодолгүй бидний зөрчил юунаас болов, шалтгаан нь юу байв гэдгийг хэлээд тунгаах хэрэгтэй. Хоёр өөр соёлтой хүмүүс нийлсэн учир аливаа зүйлийг харах өнцөг нь өөр байна шүү дээ. Харилцаа хоёр хүнээс л үүсч байгаа учир хувь хүний бодол, мэдрэмж, туршлагыг харах хэрэгтэй.

П.Э: Зөрчил бол харилцааны нэг хэсэг. Зөрчлийг харилцан зөвшилцөн шийдэж, хэн хэнийхээ ялгааг хүлээн зөвшөөрч, ойлголцлыг гаргаж ирж чадаж байвал харилцаа цааш хөгжиж болно. Харин хэн нэг нь үзэл бодлоо тулгах, тэр таарахгүй үзэл бодлоороо харилцаанд байгаа асуудлыг шийдэх гэж оролдвол айдас түгшүүрийг үүсгэдэг. Харилцаанд орж л байгаа бол зөрчилд бэлэн байх ёстой. Надад зөрчил тулгарвал хэрхэн даван туулах вэ гэдгийг бодож тунгаах хэрэгтэй юм.

А.Х: Мөн зөрчилдөөд байгаа зүйлийн гол зорилго юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Энэ нь нэг талдаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүсэл байдаг. Бид маргалдаж байхдаа ихэвчлэн тухайн асуудал дээрээ төвлөрч чаддаггүй. Өмнөх үйл явдлаа ярьдаг. Хил хязгаараа мэдэхгүйгээс болж уурандаа бие биенээ гомдоох зүйлсийг хийдэг.

Харилцаанд орлоо гээд чиний биений тал болох албагүй. Тэр хүн өөрийн гэсэн үнэт зүйл, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлтэй байгаа. Өөрийн гэсэн орон зайтай байх бүрэн эрхтэй юм шүү.

П.Э: Харилцааны зөрчлийг гэрлэхээс өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харилцан зөвшилцөлд хүрэхийн тулд хоорондоо ярилцах хэрэгтэй байдаг. Харин зөвшилцөл тодорхой хэсэг дээр огтлолцохгүй байх юм бол гэр бүл гэдэг үнэт зүйлрүү орох уу, үгүй юу гэдэг том шийдвэр дээр ирнэ.

А.Х: Түүнийгээ ярилцах хэрэгтэй. Ярилцахдаа нээлттэй байх хэрэгтэй. Зөрчилдөөн болох үед өөрийн эгогоо дарж, нөгөө хүнийхээ ойлгуулах гэж байгаа зүйлийг нь сонсох гэж оролдоорой. Зарим хүмүүс зөрчлөө заавал тухайн мөчид шийдэх гээд байдаг. Тэр өдрөө бүгдийг шийдэх албагүй. Боломжгүй бол тэгээд л хэсэг орхи. Дараа нь шийдлийг олж, ярилцаж болно.

П.Э: Мөн энэ хүн надаас холдчихож магадгүй гэдгээсээ болоод зөрчилдөхөөсөө эргэлзээд, ярилцахгүй байх нь асуудлыг шийдэх арга зам биш. Гэрлэхээсээ өмнө зөрчилдөөд байгаа асуудлаа шийдэхгүй бол улам хүрээгээ тэлж, амьдралын тэнцвэртэй байдалд нөлөөлнө.

А.Х: Хосууд эхлээд хоёр талынхаа гэр бүлийнхээ талаар хоорондоо ярилцчихвал их зүгээр байдаг. Мөн үнэхээрийн хэцүү, сонсоход суралцах хэрэгтэй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

П.Э: Сэдвийг нэгтгээд хэлбэл, зөрчил бол харилцааны нэг хэсэг. Ашиглаж чадвал таны харилцаанд хөгжил, дэвшил авчирна гэдгийг хэлье.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд