No menu items!
HomeОнцлох"PM 2.5 тоосонцор зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг"

“PM 2.5 тоосонцор зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг”

-

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээллийг танилцууллаа.

Түүхий нүүрс болон зориулалтын бус түлш тухайлбал, автомашины хуучин дугуйг түлж байгаа айл өрхийн талаар иргэдийн гомдлыг хүлээж аваад шуурхай шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, түүхий нүүрс, зориулалтын бус түлш хэрэглэхэд хажуу айл нь хордож байдаг учраас хяналт шалгалтдаа хөршийн мэдээллийг авч ашиглах юм. 

Өнгөрсөн долоо хоногт цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор нэг хоногийн борлуулалтын хэмжээ 3,000-3,200 тонн болсон. Энэ өмнөх долоо хоногоосоо 400 тонноор нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын явцад 15 орчим тонн түүхий нүүрсийг илрүүлж, хураасан байна. 

Өнгөрсөн долоо хоногийн инверсийн үзэгдлийн эрчим, давтамж өнгөрсөн оноос 20-25 хувиар их байсан нь агаар дахь азотын давхар исэл, PM тоосонцрын хэмжээ их байхад нөлөөлжээ.

 Энэ үеэр агаарын чанар хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар НЭМҮТ-ийн  эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр, “Хүхрийн давхар ислийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,4 дахин их байна. Мөн PM 2.5 тоосонцрын хэмжээ уг зөвлөмжид зааснаас 6 дахин их байгаа нь зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээс, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл нэмэгдэх аюул үүссэнг илтгэнэ. Хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх хэмжээний түвшинд байгаа учраас цаашид агаарын бохирдлоос сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авах шаардлагатай. PМ 2.5 тоосонцор нь зүрх судасны өвчлөл болон уушгины цочмог бөглөрөл, бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд нөлөөлдөг учир үүнийг шүүх амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Дамбадаржаа орчимд агаарын бохирдол их байгаа бол Урган наран, Баянхошуу, нэгдүгээр хороолол орчмоор бохирдол бага байна. Мөн “Хайлааст”, “Толгойт” орчимд бохирдол “цэвэр” түвшинд байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд