Солонгос иргэнийг таван монгол залуу зодсон гэх мэдээлэл цацагджээ

0
407

Монголд ажилладаг Солонгосын иргэнийг таван монгол залуу бүлэглэн зодсон гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

Тус сайтад Монголд ажилладаг солонгос иргэнийг монгол залуус машиндаа хүчээр суулгаж зодсон гэх мэдээлэл тавигдсан байна. Хохирогч нүд чих рүүгээ цохиулсан, хамрын яс хугарсан тул мэс засал хийлгэсэн гэж ярьжээ. Мөн тэдгээр этгээдүүдийн дунд цагдаагийн алба хаагчийн хувцастай хүн байсан гэж  бичсэн байна.

Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй ч Солонгосын сайтад “Солонгос охид монгол охиныг бүлэглэн зодсон хэргээс үүдэлтэй өш хонзонгийн сэдэлтэй байж болзошгүй гэж хохирогчид ярьсан” хэмээн бичжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Баянзүрхийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Одоогоор өс хонзонгийн үүдэлтэйгээр ийм хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй байна. Хоорондоо тийм асуудал болсон. Тухайн үед дуудлага хүлээн аваад шалгагдаж байна.” гэлээ.