No menu items!
HomeСонин хачин“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази, Номхон далайн шилдгээр тодорчээ

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази, Номхон далайн шилдгээр тодорчээ

-

Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг олон улсын хөгжмийн шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсээс тэргүүн байр эзэлж, Английн Лондон хотод очин, шагналаа гардаж авсан байна. Шагнал гардлуулах ёслол энэ сарын 12-нд болжээ.

Олон жил дэлхий даяар аялан тоглолт хийж, BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж ирсэн “Хөсөгтөн” хамтлагийг 2015 онд Asia’s Got Talent шоунд оролцсоноос хойш бүх монголчууд сайн мэддэг болсон.

Зөвхөн Монголын бус дэлхийн сонсогч нарт зориулж уран бүтээлээ хийдэг тус хамтлагийн гишүүд болох их хуурч, хөөмийч Д.Ариунболд, морин хуурч, хөөмийч В.Батзориг, цохиур хөгжимчин, хөөмийч Г.Адъяадорж, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар, дунд хуурч, хөөмийч Х.Уламбаяр, ятгач Ч.Амарбаясгалан нар бүгдээрээ Үндэсний Урлагийн Их Театрын хөгжимчид. Хамтлагийн таван залуу бүгд хөөмийлдгөөрөө онцлог юм. Тус хамтлаг  гитар, бөмбөр, домбор, төмөр хуур, хулсан хуур, цуур, урам болон бүх төрлийн этник хөгжмүүдийг ашигладаг.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд