No menu items!
HomeНийгэмБ.Солонгоо: Монголын талын 34%-д ногдох өрийг тэглүүлэх саналыг маань хүлээн авлаа. Цаашид...

Б.Солонгоо: Монголын талын 34%-д ногдох өрийг тэглүүлэх саналыг маань хүлээн авлаа. Цаашид яриа хэлэлцээ үргэлжилнэ

-

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”, “Туркойз Хилл ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газарт таван зүйл бүхий захидал ирүүлжээ. Уг захидалд Монголын талын 34 хувийн эзэмшилд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг зогсоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоос тодрууллаа.

-Дубайн гэрээг цуцалснаар 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэх үү. Байгаль орчны тэр дундаа усны асуудал дээр хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хөрөнгө оруулагч талаас 2021 оны аравдугаар сард манай Ажлын хэсэгт захидал ирүүлж байсан. Уг захидалд 34%-д ногдох өрийн 70% болох 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэж байсан. Үүний дараа арваннэгдүгээр сард Ажлын хэсгийн түвшинд ярилцаад өрөө 100% тэглүүлэх санал тавьсан. Одоогоор бидний саналыг хүлээж аваад байна. Цаашид яриа хэлэлцээг үргэлжилнэ.

Тухайлбал, говийн бүсэд гүний ус ашиглахтай холбоотой асуудлаар цаашид ярилцана.

Эхний ээлжид томоохон ахиц гарлаа. Үргэлжлүүлээд Дубайн гэрээг ямар нөхцөлөөр цуцлах вэ, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар хэмжээнд өөрчлөлт оруулж байж урт хугацаанд харилцах ашигтай хамтран ажиллах вэ гэдгийг ярилцана. 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд