No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

76: УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг онцолж байна.

Товч намтар

Шинэхэн гишүүн Ж.Чинбүрэн 1972 оны 4-р сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. Аав, ээж нь хоёулаа Сүхбаатар аймгийн харьяат, эрдэмтэн. Аав С.Жигжидсүрэн нь Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж өвлүүлсэн нэгэн. Ээж Г.Надмид нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Ноос, ноолуурынхан дундаа толгой цохидог эрдэмтэн хүн ажээ. Ж.Чинбүрэн эцэг эхээс ах дүү гурвуулаа, айлын дунд хүү. Харин тэрбээр гурван охин, нэг хүүтэй.

Ж.Чинбүрэн 1997 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсжээ. 2002 онд Швейцари Улс, Лозаны их сургуульд мэс заслын эмчийн резентур, 2015 онд Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургуульд, анагаах ухааны доктор зэргээ хамгаалсан байна.

Тэрбээр ажлын гараагаа 1997 онд Анагаах ухааны хүрээлэнд шинжлэх ухааны туслах ажилтнаар эхлүүлсэн. Ингээд анагаах ухааны салбарт тасралтгүй ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин анх удаагаа парламентад сонгогдсон юм.

Хөрөнгө, орлого

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т хөрөнгө орлогоо тайлагнаж, түүнийг нь цахим системд  нээлттэй байршуулдаг билээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн 2020 оны хөрөнгө орлогын хураангуйг хүргэе.

Ж.Чинбүрэнгийн жилийн орлого 185 сая 557 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 20 сая төгрөг. Тэрбээр ХСҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа АТГ-т хөрөнгө, орлогоо  мөн тайлагнажээ. 2018 онд түүний жилийн орлого 101 сая 378 төгрөг байсан бол УИХ-ын гишүүн болсноос нь хойш ийнхүү өсжээ.

Тэрбээр 155 сая төгрөгний нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Мөн 379 сая төгрөгний хоёр тээврийн хэрэгсэлтэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Ж.Чинбүрэн Хурдан удмын адуу-3, Адуу-20, Үхэр-3, Хонь-160 зэрэг 101 сая 600 мянган төгрөгний үнэ бүхий мал аж ахуйтай. Түүнчлэн 125 сая төгрөгний үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дотоодын банк, санхүүгийн байгууллагад 28 сая 992 мянган төгрөгний хадгаламжтай бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-иас хувь эзэмшдэг гэжээ.

Түүний хөрөнгө, орлогын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

“ХСҮТ-д “Медпортал” хувийн эмнэлэг байгуулж, өндөр ашиг олсоор байна”

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг ХСҮТ-д хувийн эмнэлгээ байгуулж, ашиг олсоор байна гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Тодруулбал, “… Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарын Медпортал хувийн эмнэлэг нь ХСҮТ-д үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Хавдар судлалын эмнэлэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ах дүүс, фракцаас болж дампууралд орж байна.

Ж.Чинбүрэн нь өөрийн орны хүнээр Н.Эрдэнэхүүг ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ хугацаанд Ж.Чинбүрэн Н.Эрдэнэхүүтэй хуйвалдан өөрийн хувийн эмнэлгээ ХСҮТ дотор байрлуулан үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний хувийн Медпортал гэдэг эмнэлэг нь өдрийн орлогоороо улсдаа толгой цохиж байгаа аж. Өнөөдрийг хүртэл ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү эмч, ажилчдаа Медпортал руу хүн явуул, өвчтөнөө тийшээ явуулж бай гэж чиглэл өгч, дарамталж байгаад эмч, ажилчид бухимдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байгаа. Харин эмч, ажилчдын зүгээс олон удаа энэ хууль бус биз дээ гэж хэлэхэд огт тоогоогүй, ажлаа өгөөд явж болно хэмээн сүрдүүлсээр байгаа гэдгийг мэдээлсэн билээ.

Хамгийн сүүлд гишүүний багын найз, гар хөлний үзүүрт гүйдэг гэгддэг одоогийн ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нь Медпортал руу хүн явуулсангүй гэж Ангиографийн эмчээ загнаж, үгэнд орохгүй хүн явуулахгүй байвал хална шүү гэж заналхийлсэн баримт бидэнд ирсэн билээ. Медпортал эмнэлэгт хавдар судлалтай адил компьютер томограф байдаг бөгөөд түүнийгээ шинэ технологи нэвтэрсэн гэж хэлж байгаарай хэмээн захидаг гэнэ.

…Зөвхөн улсын эмнэлэгт хувийн эмнэлгээ нээж, Засгийн газрын ордноос үүрэг чиглэл өгч, мөнгө угаагаад зогсохгүй эрхэм гишүүн болон түүний гар хөл Н.Эрдэнэхүү нь эмч ажилчдын цалин хангамжийг дутаах, дарамтлах, өвчтөнүүдээ хувийн эмнэлэг рүүгээ явуул гээд дарамтлаад сууж байх нь хэр шударга вэ. Ж.Чинбүрэн гишүүний хувьд өмнөх эхнэр Төгсдэлгэрээсээ салаад ХСҮТ-ийн ард байр түрээсэлж амь зуудаг байснаа захирал болоод төд удалгүй Time Square хотхонд 140 мкв шинэ байр, Хандгайтад зуслангийн газар авч 2 давхар шинэ дүнзэн байшин бариулжээ. Эмч, ажилчид, ядарсан хавдартай иргэдийн санхүүжилтээр ингэж туйлдсан хүнээ УИХ-ын гишүүн болгосон ч өнөөдрийг хүртэл тэр хүн ХСҮТ-ийг цөлмөсөөр байна” гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна

Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа тендер будлиантуулсан, ХСҮТ-ийн санхүүгийн зөрчилтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж байв.

Түүнтэй хамт ХСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү /тухайн үед/, ХСҮТ-ийн эмч н.Юмчинсүрэн, Ерөнхий нягтлан бодогч н.Дэнсмаа нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан байдаг.

Сэтгүүлч Б.Отгон: Гэрээ юу! Мөнгө шилжүүлсэн хуулга уу?

Ж.Чинбүрэн “Ачлал Оточ” эмнэлэгтэй түрээсийн гэрээ байгуулж, мөнгө авсан гэх мэдээлэл цацагдаж, олны анхаарлыг татаж байсан.

Энэ тухай сэтгүүлч Б.Отгон цахим хуудаснаа  “Ж.Чинбүрэн гишүүнд харуулсан баримт!!!

Гэрээ юу! Мөнгө шилжүүлсэн хуулга уу?

2014 онд Ж.Чинбүрэн Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч байхдаа М.Билэгтийн “Ачлал Оточ” эмнэлэгт санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, эмнэлгийн барилгыг ашиглах түрээсийн гэрээ байгуулан, менежментийн багт шилжүүлэн өгөх нөхцөлийг хангах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд

2014.03.20-д 5,000$

2014.11.05-д 30,000$

2014.12.30-д 25,000$

2014.09.08-д 18 сая 340 мянган төгрөг

гэх мэтээр 80,000 орчим мянган доллар /200 гаруй сая төгрөг/ авсны л баримтыг би өөрт нь үзүүлсэн. Ж.Чинбүрэн эмч “зөвлөх үйлчилгээний гэрээ”, “шилжүүлсэн хуулга өөр” гэж хэлсэн. Та бүхэн өөрсдөө хар даа”  гэсэн байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд