No menu items!
HomeUncategorizedЧойжид дагинын тууж-3

Чойжид дагинын тууж-3

-

Өмнөх хэсэг: Чойжид дагинын тууж-2

ХОЁР ЗҮЙЛ

Бас эрлэгийн зардас нэгэн хүнийг хөтлөн авчирч Эрлэг Номун хаанд сөгтгөн урьдын ёсоор асуусахуй. Тэрээр түгдрэн дуугүй суухад олон эрлэг маш сүртэйгээр

Мэдүүл! Мэдүүл! Хэмээн хашгаралдан бахиралдахуйд тэр хүн чичрэн дагжиж

– Тэнэг мулгуй би эрдэм сурч гэгээрсэнгүй. Тэгш буян, нүгэлийн үрийг тэр нь мөн энэ нь биш гэж ялгаварлаж мэдэхгүй билээ. Мунхаг надад учирсан авааль гэргий минь мугуйдаар идээ, эд юмсыг ямагт харамлах тул ер бусдад өглөг өгсөнгүй. Харин мөшгин гүжирдэх муу үгээр дайрч мултаршгүй нүгэлийг олонтоо хураалгав аа.

Манайх идээ, эд, малаар аминдаа хүрэлцэх боловч илүүчлэх буянтай үйл бүтээе хэмээн бодож явсангүй. Идэх, эдлэх, аривлахын хармын сэтгэлдээ хөтлөгдөн илэрхий нэгэн гуйлагчинд ч өглөг өгч явсангүй.

Олон түмнийг дууриан дагалдаж орныг даасан тахилч ламаас номын эвшэг хөтөлбөр авсан боловч сахиж чадалгүй осолдсон билээ. Өтөл би ертөнцийн хар хүн тул өмсөх зүүхийг үргэлжид бодож урхи саалийг зүүж загас гөрөөс олныг алав. Бас гэртээ хонь ямаа хорь гучаадыг гаргав.

Нэгэн хүнийг гэгээн өдрөөр дээрэмдэн хүнс юмыг нь булаасан билээ. Энэ мэт хар нүгэлийг үйлдэж явсан муу хүн би хааш ч гарахгүй үнэнд гүйцэгдэж гэмшин ёолох цаг минь ирлээ. Ээ халаг! Яалаа ийлээ хэмээн газар үмхэн хөсөр хөрвөн уйлан орлихуйд эрлэгийн түшмэл урьдын адил тэр хүнийг толь дансандаа үзээд

– Чиний үйлдсэн нүгэл тоо томшгүй байна. Урхи сааль зүүж загас хядсан нэн их. Басхүү сүжигтэний юмыг дээрэмдэж авсан ба номын сургаалын багш лугаа тангараг эвдэрсэн тэргүүтэн арван хар, таван завсаргүй, дөрвөн хүнд нүгэл цөмийг үйлдсэн байна.

Гэхэд Эрлэг Номун хаан зарлиг болруун:

– Энэ хүнийг дахин эдгэрүүлэгч тамаас эхлэн өөрийнх нь насны хэмжээ гүйцтэл халуун хүйтэн арван найман тамыг хэсүүлээд сүүлд нь очирт тамд оруулсугай хэмээв.

Энэхүү дахин эдгэрүүлэгч тамын насны тоо гэдэг нь хүний жилээр нэг сая зургаан живаа, гурван бум, нэг түм хоёр мянга болно (61312000) хэмээн Жанчив лам ринчимбээс номлосон бөлгөө.

Цааших тамуудын нас нь дахин эдгэрүүлэгч тамаас нэг нэг хувь илүү бөлгөө хэмээн айлдсанд урьдын адил нүгэл буяны чулуу овоолохуйд хар чулуу уулын чинээ болж цагаан чулуу буурцгын төдий ч үгүй байсанд Очирт халуун тамаас өөр одох оронгүй хэмээв ээ.

Эрлэгүүд хаа хаа хэмээн хашгиралдан ган төмөр дэгээгээр дэгээдэн чирж гал бадарсан төмөр шилбүүрээр тас гуядан авч явахуйд тэр хүн:

Хүний ертөнцөд одогсод байваас над мэт хилэнц нүгэлийг бүү үйлдэгтүн! Зовлонгоос тонилох цаггүй байна биш үү гэж захиарай хэмээн бархирсаар явчихлаа.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд