No menu items!
HomeЭрүүл мэндЭрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрчээ

Эрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрчээ

-

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭРГЭН ТОЙРОНД: III САРЫН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ

1. БНХАУ-ын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-өөр өвчилсөн эрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрсэн байна. Тиймээс коронавирус бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.

2. Австралийн Мельбурн хотын Мурдочийн хүрээлэнгийн судлаачид сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин COVID-19-ийн эсрэг хүний дархлааг сэргээдэг эсэхийг тогтоохоор эмнэлгийн байгууллагын 4000 ажилтны дунд судалгаа хийж байгаа тухай зарлалаа. Мөн ийм судалгааг Нидерланд, Герман, Англи улсад хийж байна.

3. Америк, Англи улсад Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 30-40 хувь нь шинж тэмдэггүй вирус тээгчээс халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Харин БНХАУ-д нийт халдварын 80 орчим хувийг шинж тэмдэггүй өвчтнүүд тараадаг болохыг тогтоосон байна.

4. БНХАУ-ын мэргэжилтнүүд COVID-19-өөр өвдсөн 416 хүнд ажиглалт хийж зүрх судасны өвчлөл нь Коронавируст халдвараар нас барах эрсдэлийг 4,5 дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон байна.

5. Канадын Далхаузын их сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн судлаачид хүүхдүүд коронавируст халдварт мэдрэг хэдий ч өвчний шинж тэмдэг төдийлөн илэрдэггүйг тогтоожээ.

6. Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид цэвэрлэх байгууламжийн бохир усанд коронавирус илрүүлжээ.

7. Герман улсын эмч нар өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-14 хоног, зарим тохиолдолд 21 хоногийн дараа илэрч байгааг тогтоожээ.

8. БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдвар тараадаг бөгөөд зарим хүмүүс халдвар тээгч байгаа тул хүн бүр маск зүүвэл олон нийтийн дунд халдвар дамжих магадлал буурна гэж үзжээ.

Эх сурвалж: ЭМЯ

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд