LOADING

Type to search

ЭМЯ: Халдварын 1,920 тохиолдол илэрлээ

Share

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,920 коронавируст халдварын тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,053 нь Улаанбаатар хотод, 867 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт 100 гаран тохиолдол илэрсэн хоёр аймаг байна. Тодруулбал, Дундговьд 115, Хэнтий аймагт 135 тохиолдол илэрчээ.

Мөн хугацаанд 6,085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 насны 15 хүн эндсэн харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр халдварын улмаас нийтдээ 1,424 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,574 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,069 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

error: Content is protected !!