LOADING

Type to search

Нийслэлийн зургаан дүүрэгт түргэвчилсэн шинжилгээ авах есөн цэг ажиллаж байна

Share

Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний есөн цэг ажиллана. 

Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр нэг цэг ажиллан 100-150 шинжилгээ авна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 40 шинжилгээ авах бололцоотой дөрвөн цэгийг зохион байгуулжээ.

Түргэвчилсэн шинжилгээ авах цэгүүд 09:00-12:00 цагт ажиллана. 

error: Content is protected !!