LOADING

Type to search

Нэмэлт санал хураалттай холбогдуулан согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно

Share

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 10-ний өдөр явагдсан. Үүнтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж гурав хоног архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.

Харин нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй юм. Иймд Сонгуулийн тухай хуулийн дагуу нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар шийдвэрлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр дахин гаргах аж.

error: Content is protected !!