No menu items!
HomeГэрийн тохижилтЖилд ганцхан удаа заавал хийх 10 ажил

Жилд ганцхан удаа заавал хийх 10 ажил

-

Хэдийгээр олон ажил таны “Хийх” жагсаалтад байж болох ч дараах ажлууд нь таны заавал хийх ажлын төлөвлөгөөнд орсон байх ёстой. Тиймээс та тэднийг хойшлуулалгүй хийгээрэй. Зарим ажил жилд нэг л удаа анхаарал шаарддаг. Ажлыг дарааллаар нь хийснээр та сэтгэл хангалуун байх, гэр орноо сайхан байлгах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх болно.

Хөшиг, будаг, хана

Тэдгээр нь босоо байдлаар өлгөөтэй байгаа ч хөшиг, хана нь агаар дахь тоос, үнэр молекулыг татдаг бөгөөд жилд нэг удаа цэвэрлэж байх ёстой. Хоол бэлтгэх талбайн хөшиг нь тослог үлдэгдэлтэй, угаалгын өрөөний хөшигт унасан үс, болон бусад гоо сайхны бүтээгдэхүүний дусал байнга наалдсан байдаг.

Ихэнх доторлогоотой даавууг толбо, муухай үнэрийг арилгахын тулд цэвэрлэж байх шаардлагатай. Даавууг цэвэрлэсний дараа заавал индүүдэж байгаарай. Та мөн микрофибр тоос, даавууг ашиглан хананы тоосоо арчих хэрэгтэй.

Байшингаа засаарай

Байшингийнхаа энд тэнд эмтэрсэн нүх байна уу шалгах хэрэгтэй. Учир нь тэр нүхээр чийг нэвтэрч,  гэр чийгтэж, өвөл дулаан алдагдахад хүргэдэг. Үүнийг хийх хамгийн сайн цаг бол намар бүх навчис унасны дараа юм.

Гал зуух, яндан

Өвөл өнгөрсний дараа задгай зуух, ялангуяа хийн зуухыг бүрэн цэвэрлэх шаардлагатай. Үнсийг нь сайн цэвэрлээрэй.

Гадна тавилга

Та гаднах тавилгыг жилд нэг удаа сайтар цэвэрлэж болно. Нийтлэг цэвэрлэгээ хийхэд хамгийн тохиромжтой цаг бол хаврын эхэн үе юм.

Роттан, хуванцар, модон жаазыг хоёр халбага шингэн аяга угаагч бодис, хоёр аяга бүлээн усаар арчиж цэвэрлэж болно. Зөөлөн үстэй сойз ашиглах нь аливаа толбыг арилгахад хялбар болно. Нартай өдөр сонгоход тавилга хурдан хатах болно.

Хивс. арьсан эдлэл

Хаврын өдрүүдэд тоос шороо, цэцгийн тоос, хивс, арьсан дэвсгэрийг гүн цэвэрлэхэд тохиромжтой үе юм. Цэвэрлэгээний уусмалаар арьсан эдлэлийг хэт ихээр бүү шүршээрэй. Хэт их чийг нь хөгц үүсдэг.

Матрас

Гудас, матраас зэрэг нь жил ирэх тусам эрс сайжирсан боловч бага зэрэг анхаарах шаардлагатай хэвээр байна. Жилдээ дор хаяж нэг удаа матраасаа сайтар цэвэрлэж, байрлуул.

Матраас, гудас нь тоос, тоосны хачиг, биеийн шороог цуглуулдаг. Матраасыг цэвэрлэхийн тулд дээд ба хажуу талыг нь сайтар соруулаарай. Матраасыг толбо байгаа эсэхийг шалгаж, толбыг зөөлөн аяга таваг угаагч бодис, усаар угаана. Зөөлөн сойз ашиглан толбоны гадна талыг тархахаас сэргийлж төв рүү чиглүүл.

Гал тогооны шүүгээ, өлгүүр

Баярын улирлын үеэр гал тогооны шүүгээ, хоолны агуулахыг цэвэрлэх сайхан үе байдаг. Нэг удаад шүүгээний хэсгийг аваад бүхэлд нь хоосолж, эхнээс нь цэвэрлээрэй. Гэрийн эзэгтэй нар магадгүй үүнийг байнга хийдэг байж болох ч ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Хоол хүнсний  үлдэгдэл нь хамгийн их нян дагуулдаг.

Хувцасны шүүгээ

Жилд ганц удаа л даавуу, хувцасны шүүгээгээ сайтар цэвэрлээрэй. Тоос шороо, аалзны шүлсийг авч, бүх тавиурыг арчлах цаг гарга. Бид хувцсаа байнга угаагаад, цэвэрлээд хийдэг ч тэр болгон шүүгээний дотор талыг цэвэрлэдэггүй. Та шүүгээгээ савандаад угаагаарай. Их хэмжээний тортог гарах болно. Бид хувцас даавуугаа угаагаад хийсэн ч зарим тохиолдолд удсан үнэр орсон байдаг. Энэ нь шүүгээний дотор талын цэвэрлээгүйтэй холбоотой.

Гараж, подвал, шат

Таны гараж, подвал, эсвэл мансардаа жилд нэг удаа сайн цэвэрлэх нь  хамгийн чухал. Та тоос шороо, аалзны шүлсийг арчиж, чийг, шавьжны асуудлыг шалгаж, хуримтлагдсан бүх зүйлийг цэвэрлээрэй.

Баримт бичиг ба файлууд

Хамгийн их гэрийг хөглөрүүлдэг зүйл бол бичиг цаас. Та үүнээс хэрэгтэйг авч компьютерт хадгалаад бусдыг нь устгаж байх хэрэгтэй. Цаашид цаасгүй нийгэм рүү шилжиж байгаа шүү дээ. Мөн цаас болон номууд нь хамгийн их тоос татдаг. Тиймээс хэрэгтэй ном, бичгээ цэгцэлж тоосыг н арчиж байгаарай.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд