LOADING

Type to search

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй

Share

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Өчигдөр надаас сэтгүүлч И-баримтын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэх эсэх талаар асуусан. Түүнд би маш ойлгомжтой хариулт өгсөн. Буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй. Ойрын хугацаанд ийм бодлого байхгүй. НӨАТ-ын 10 хувийг ч ойрын хугацаанд өөрчлөх, бодлого төлөвлөлт байхгүй. Тэгэхээр ойрын жилүүдэд буцаан олголтын хувь хэмжээ хэвээр үргэлжлээд явна.

НӨАТ нь олон улсын татварын сонгодог хэлбэр. 168 улсад байдаг. Манайд энэ хувь хэмжээ багадаа буюу 130-р байранд орж байна. Тэгэхээр энэ хэмжээг цаашид багасгахаас илүүтэй татвар төлөлтийн суурийг тэлэх бодлого үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоёр хувийн буцаан олголт буюу урамшууллын системийг харахад олон улсад байдаггүй ховор стандарт. Манайхтай адилхан 2-3 улс л байна. Герман, Франц зэрэг орнуудад зорчиход хил дээр ирээд буцаан олголт авдаг. Иргэд түүнтэй андуурах тохиолдол байдаг. Энэ нь тухайн улсынхаа иргэдэд бус жуулчдад өгдөг буцаан олголт. Тухайн улсын иргэн өөрийн эх орноосоо ийм буцаан олголт авдаггүй.

НӨАТ нь маш тогтвортой төсвийн орлогын бүрдүүлэгч эх үүсвэр байдаг. Манай төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлдэг. Тиймээс энэ төрлийн татварыг цаашид улам хөгжүүлнэ. НӨАТ-ын хамрагдалт 45 хувьтай байсан бол сугалааны урамшуулал, хөгжүүлэлтийн үр дүнд 67 хувьтай болж өссөн. Цаана нь далд эдийн засгийн 33 хувь байна гэсэн үг. Урамшууллыг үргэлжлүүлэх замаар хамрагдалтыг 90 хувьд хүргэхээр зорьж байна” гэлээ.

error: Content is protected !!