LOADING

Type to search

“Халдвар авсан иргэдийн эмчилгээний зардал 160 мянгаас 7,9 сая төгрөгт хэлбэлзэж байгаа”

Share

Засгийн газрын гишүүд, сайд нар ирэх оны төсвийн талаар болон салбарынхаа асуудлаар сэтгүүлчидтэй өглөөний уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар сэтгүүлчидтэй уулзаж 2022 оны төсвийн талаар болон салбартаа хийж буй бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд дараах зүйлсийг онцолсон байна.

Тодруулбал, тэрбээр “Эрүүл мэндийн салбарын санхүүжилт эрүүл мэндийн даатгал болон улсын төсвөөс бүрддэг. Жил бүр эрүүл мэндийн даатгалын санд 450 тэрбум төгрөг хуримтлагддаг. Харин санхүүжилт нь улсын төсвөөс хуваарилагддаг. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сан хоосрох эсвэл багасах эрсдэл байхгүй.

2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн U-07 буюу халдвар авч хүнд, нэн хүнд ангилдад байгаа хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмсэн. Уг санхүүжилтээр эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед найман сая төгрөгийн зардал гарч байгааг тухайн үед тооцсон. Энэ найман сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон байдаг. Халдвар авсан иргэдийн хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7,9 сая төгрөгт хэлбэлзэж байгаа. Уушги орлуулах ЭКМО аппаратад орох заалттай маш хүнд иргэнд 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч байгаа тохиолдол ч бий” гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

error: Content is protected !!