LOADING

Type to search

ЭМЯ: Нийслэлд 1,322, орон нутагт 1,243 халдварын тохиолдол илэрчээ

Share

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,565 коронавируст халдварын тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,322 нь Улаанбаатар хотод, 1,243 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт 200 гаран тохиолдол илэрсэн хоёр аймаг байна. Тодруулбал, Өмнөговьд 201, Төв аймагт 208 тохиолдол илэрчээ.

Мөн хугацаанд 8,236 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 17 хүн эндсэн харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр халдварын улмаас нийтдээ 1,409 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,443 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 60,425 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

error: Content is protected !!