LOADING

Type to search

Э.Энх-Амгалан: Ахын биеийн байдал сайжирсан гэхэд хэцүү л байна

Share

Олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх, идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан хэрэг хагас жилийн өмнө болсон билээ. Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс өнгөрсөн есдүгээр сарын 24-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлээд буй.

Харин Э.Энхбат начны хувьд БНСУ-д эмчлүүлж буй. Түүний биеийн байдлын талаар дүү Аймгийн заан Э.Энх-Амгалан тодруулга өгсөн нь “Өглөөний сонин”-ы өнөөдрийн /2021.10.13/ дугаарт нийтлэгджээ.

Тэрбээр, “Ах Солонгостоо л эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь сайжирсан гэхэд хэцүүхэн л байдалтай байна. Хэрэг нь шалгагдаад л явж байгаа. Хууль шүүхийн байгууллага нь шударга шийдээд өгөх байх. Бүх зүйл хууль журмын дагуу явна гэж итгэж байна. Одоо бидний хүсэж байгаа ганц зүйл бол анхынхаа биеийн байдлыг сайжруулах болоод байна” гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

error: Content is protected !!