LOADING

Type to search

Э.Батболд: Орон сууцны үнэ барилгын материалын үнэ дагаад өсөж байна

Share

Барилга хот байгуулалтын яамнаас улсын төвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн тооцох талаар мэдээлэл хийлээ. 

БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд “Орон сууцны үнийн өсөлтөд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, орон сууцны үнэ барилгын материалын үнэ дагаад өсөж байна. Мөн ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш эрэлт нэмэгдсэн. Үүнийг дагаад барилгын компаниуд үнэ өсгөх асуудал байна. 2021 оны 10-р сарын 8 байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянган зээлдэгчдэд олгосон нь өнгөрсөн үеийн мөн үеэс 2,4 дахин их юм. Барилгын материалын үнэ 40 хувь нэмэгдэхэд шинэ орон сууцны үнэ 20 хувь нэмэгдэж байна. Өнгөрсөн онд орон сууцны нэг метр квадратын үнэ 2,5 сая төгрөг байсан бол энэ жил 2,7 сая төгрөг болсон. Энэ нь материал дагасан өсөлт юм.

Орон сууцны нийлүүлэлтийн судалгааг хийхэд 2021 оны есдүгээр сард гэхэд 13,560 байр ашиглалтад орсон ба одоо баригдаж байгаа 32 мянган орон сууц байна. Үүнээс 2022 онд 12 мянга нь ашиглалтад орно. Бид ирэх жилүүдэд ашиглалтад орох барилгын тооноос давуулан ипотекийн зээлийн нийлүүлэлтийг хийхээр төлөвлөж байгаа. Үүгээрээ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалж, үнийг тодорхой түвшинд барина. Монгол Улсад орон сууцыг хувийн хэвшлийнхэн барьдаг. Төр орон сууц барьдаггүй учраас үнэ тогтоох боломжгүй” гэв.

error: Content is protected !!