No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Солонго: Чихрийн шижинтэй хүмүүс хоолоо маш сайн зохицуулах ёстой

М.Солонго: Чихрийн шижинтэй хүмүүс хоолоо маш сайн зохицуулах ёстой

-

“УБ Сонгдо” эмнэлгийн дотоод шүүрлийн эмч М.Солонгын “чихрийн шижин” өвчний талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Чихрийн шижин өвчний талаарх ерөнхий ойлголтыг эхлээд хүргэе?

– Чихрийн шижин нь цусанд дахь глюкозын хэмжээ нэмэгдсэний улмаас үүсдэг, олон эрхтэн системийг хамарсан өвчин юм. Цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдсэний улмаас шингэн их уух, эвшээх, хөлрөх, турах, хараа муудах, шүд унах шинжүүд илэрнэ. Чихрийн шижин нь маш олон төрөлтэй. Хүмүүст хамгийн их тохиолдоод байгаа нь хэв шинж II буюу амьдралын хэв маяг, удамшлаас үүдэлтэй нь байдаг. Энэ нь нийт өвчлөлийн 90-ээс дээш хувийг эзэлж байна. Хэв шинж I  бол ихэнхдээ инсулины дутагдалтай холбоотой үүсдэг. Төрөлхийн чихрийн  шижинтэй  гэж хэлж болохоор хэв шинж гэсэн үг л дээ. Энэ нь ихэвчлэн хүүхдүүдэд оношлогддог. Чихрийн шижин хэв шинж II нь 35-аас дээш насныханд ихэвчлэн тохиолддог байсан бол сүүлийн үед залуужсан. Тиймээс хүмүүс хооллолтод анхаарахгүй бол энэ өвчнийг тусах эрсдэл нэмэгдэнэ.

– Хооллолтоос гадна өөр нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ?

– Удамшил. Аав, ээж нь чихрийн шижингүй ч гэсэн ах дүү нар нь чихрийн шижингээр өвдөж байсан бол та анхаарах хэрэгтэй. Аав, ээжийн аль нэг чихрийн шижинтэй бол хүүхэд нь өвдөх магадлал бусад айлын хүүхдийнхээс 40 хувь илүү байдаг.  Харин аав ээж нь хоёулаа чихрийн шижинтэй бол  эрсдэл 80 хувь гэж үздэг. Тиймээс хэрэв таны удамд чихрийн шижингээр өвчилж байсан хүн бий бол жингийн илүүдэлгүй байсан ч урьдчилсан үзлэгт жил бүр орох нь зүйтэй.

– Чихрийн шижин өвчний хяналт хэрхэн явагддаг вэ?

– Чихрийн шижин өвчнөөр оношлогдсон л бол дотоод шүүрлийн эмчийн хяналтад байх ёстой. Хүмүүс эмийн эмчилгээнд орох шаардлагатай болсон, илүү хүндрүүлсэн үедээ эмчид хандаж байна. Хугацаа алдсаны улмаас маш олон хүмүүс чихрийн шижингийн хүндрэлээр өвддөг. Мөн амьдралын чанараа алддаг. Тухайлбал, чихрийн  шижингээс болж хараагүй болж, хөлөө тайруулах нь бий. Түүнчлэн нүд, бөөр, зүрхний өвчин тусаж байна. Бид эмчийн хяналтад байснаар энэ бүх хүндрэлийг зогсоох боломжтой. Хяналт нь хэрхэн явагддаг талаар товч мэдээлэл хүргэе.

1. Чихрийн шижинтэй хүмүүс хоолоо маш сайн зохицуулах ёстой

Зарим хүмүүс би эм ууж байгаа юм чинь гээд дэглэм барьдаггүй. Гэтэл 10-15 байгаа сахарыг 7-8 дээр барьж байж эрүүл хүнтэй адилхан байна. Ууж байгаа эмээр 3-4 нэгж сахар буурна. Тэгэхээр 7-8 дээр авчрахын тулд хооллолтоо л хянах ёстой. Хоол, хөдөлгөөн, эм гурав нийлж байж  “Good control” болно. Гэтэл хүмүүс аль нэгийг нь орхигдуулаад байдаг. Эдгээр нь цогц байж л таны глюкозыг сайн хянана. Гурван сарын дундаж сахар нь 8-аас дээш байхад хоолны дэглэмээр зохицуулна гээд яриад байдаг. Энэ нь мөн боломжгүй. Тиймээс эмчийн зааврын дагуу тохирсон эмээ ууж, хоол, хөдөлгөөнөө хослуулна.

2. Дасгал хөдөлгөөнийг өөрийн амьдралын хэв маягт тохируулан хийх ёстой

Чихрийн шижинтэй хүмүүс өдөр тутам 15-30 минут бага багаар хөдлөх хэрэгтэй. Дөрвөн мөч хөдлөөд энерги үүсэх үед глюкоз булчин руу орж задарч байдаг. Тиймээс өдөр тутам 10-30 минут хөдөлгөөн хийж заншаарай гэж хэлье.

3. Өөрт тохирсон эмийг ууна

Хүмүүсийн сахарын хэмжээ адилгүй. Гэтэл бие биендээ өөрийн ууж байгаа эмээ зөвлөдөг. Ингэж болохгүй. Өөрт, өөрийн сахарын түвшинд тохирсон эмийг өдөрт хэдэн удаа уухыг эмч л хэлж өгнө. Дур мэдэн ууж болохгүй.

4. Өдөр тутам сахараа хянана

Өөрийн хяналтыг өдөр тутам хийснээрээ сайн хянаж байна гэх итгэлийг олж авдаг. Зарим хүмүүс тариа хийлгэж байгаа хэрнэ сахараа хянадаггүй. Эм, хооллолт, хөдөлгөөнөө зохицож байгааг мэдэхийн тулд хянах хэрэгтэй.

5. Улиралдаа нэг удаа эмчид үзүүлнэ

Өвчтөн өөрийгөө өдөр тутам хянана. Харин эмч нь улирал тутам, гурван сарын хяналтыг хийнэ. Үр дүнгээ ингэж л мэднэ. Эдгээр таван хяналтыг хийж чадвал хөл, нүд, дотор эрхтний хүндрэлээс сэргийлж чадна.

Эх сурвалж: “Сонгдо” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд