No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнНуруу болон хүзүүний өвдөлт намдаах сунгалтын дасгалууд

Нуруу болон хүзүүний өвдөлт намдаах сунгалтын дасгалууд

-

Нурууны булчин, шөрмөсийг тогтмол сунгах нь бие мах бодийн тулгуур эрхтнийг эрүүл чийрэг байлгах дасгалын хөтөлбөрүүдийн чухал элемент юм. Хүзүү, нурууны өвдөлтийг намжаах зорилготой сунгалтыг физик эмчилгээний эмч эсвэл нурууны мэргэжилтэн зааж өгөх хэрэгтэй.

Сунгалтын дасгалуудын давуу талууд:

Нурууны булчингийн хурцадмал байдлыг багасгах; Эдгээр булчингийн хурцадмал байдал нь олон нөхцөл байдлаас болж нурууны өвдөлтийг нэмэгдүүлэг

Хөдөлгөөний хүрээ болон биеийн ерөнхий хөдөлгөөнийг сайжруулах

Нурууны өвдөлтөөс болж тахир дутуу болох эрсдлийг бууруулна

Гурван сараас дээш хугацаагаар үргэлжилдэг өвдөлтийг (архаг өвдөлт) амжилттай бууруулахын тулд долоо хоног эсвэл хэдэн сар тогтмол суналт шаарддаг. Мөрний сунгалтыг эмчилгээний хөтөлбөрийн нэг хэсэг болгон багтааж болох бөгөөд өдөр бүр гэртээ хийхийг зөвлөж байна.

Нурууны өвдөлтийг намдаахын тулд сунгалтын дасгал хийх ерөнхий зөвлөмжүүд

Дараахь зүйлийг анхаарч үзэх нь булчинг гэмтэлгүйгээр үр дүнтэй сунгахад тусална.

     Хөдөлгөөнийг хязгаарлахгүй, биедээ эвтэйхэн хувцас өмс

     Бие махбодийн өвдөлтэй хэсэгт бүү хүчил. Сунгах нь өвдөлтгүй байх ёстой.

     Нуруугаа аажмаар сунгаж, цочир хөдлөхөөс зайлсхийх хэрэгтэй бөгөөд энэ нь булчин чангарахад хүргэдэг

     Чөлөөтэй хөдлөхөд хангалттай том хэмжээтэй цэвэрхэн, тэгш гадаргуу дээр сунгана

     Булчинг хангалттай сунгаж, хөдөлгөөний хүрээг сайжруулахын тулд хангалттай урт (15-30 секунд) барина

     2-5 удаа давтан хий. Үр дүнгээ өгөхийн тулд ихэвчлэн 4 орчим давталт шаардлагатай

     Биеийн аль нэг талыг нэг зэрэг сунгана

Хүзүү ба мөрний сунгалт

Хүзүүний өвдөлтийг намдаах үндсэн сунгалт нь гэртээ, ажил дээрээ эсвэл машинд хаа байгаа газраа тогтмол хийхэд тохиромжтой байдаг. Эдгээр дасгалыг тогтмол хийх нь хүзүүний бат бөх, уян хатан, чанарыг сайжруулахад тусалдаг байна. Жишээлбэл:

Эрүүнээс цээж хүртэлх сунгалт– Толгойг урагш бөхийлгөж, эрүүгээ цээж рүүгээ тонгойлгон хүзүүний арын хэсэгт мэдрэгдэх хүртэл хийх.

   Чихнээс мөр хүртэлх хажуу хэсгийн сунгалт– Хүзүүний хажуу тал дээр суналт мэдрэгдэх хүртэл чихийг мөрөн дээрээ хүргэж хажуу тийш нь бөхийлгө.

Өргөгч булчингийн сунгалт– Нэг гараа тохойн хэсгээр нугалан хананд тулж эсрэг талын мөр рүү эрүүгээ чиглүүлэн бөхийх. Хүссэн хугацаанд сунгахын тулд толгойг нөгөө гараараа аажмаар урагшлуулах нь тустай байж магадгүй юм.

Булангийн сунгалт– Нарийн хананы хооронд хоёр гараа дээш тохойгоор нь эгц нугалан тулж зогсоод далаа хойш хавчих.

Нурууны өвдөлтийг намдаах сунгалтын дасгал

    Нурууны сунгалт– Нуруугаараа дээш харан хэвтээд хоёр өвдөгийг нугалан хоёр гараараа цээж рүүгээ татан дунд болон бага нуруунд ачаалал мэдрэгдэх хүртэл толгойг урагш сунгана

    Өвдөгнөөс цээж хүртэл сунгах– Нуруугаараа хэвтээд баруун хөлийн өвдгөө нугалан хоёр гараараа цээж рүүгээ татах. Үүний дараа эсрэг талынхаа хөлийн мөн адил нугална.

    Өвдөгний суналт– Хоёр өвдөгөө хойш нугалан хагас босоо байдалтай сууна. Үүний дараа нэг хөлөө урагшлуулан 90 градус нугалан гишгэж биеэ аль болох цэх байлгана. Хоёр гараа гуяны дээд талд байрлуулаад нөгөө хөлнийхөө суналтыг мэдрэх. Энэхүү сунгалт нь уян хатан булчингуудад нөлөөлдөг.

    Piriformis булчингийн суналт– Нуруугаараа газар хэвтэн өвдгөө нугалан газар гишгэнэ. Нэг хөлөө өргөн шагайгаар нь нөгөө хөлийнхөө өвдөг дээр байрлуулан өгзөгний суналт мэдрэгдэх хүртэл доод өвдөгийг цээж рүү нь зөөлөн татна.

Дээр дурдсан нь сунгалтын дасгалууд нь нурууны өвдөлтийн үед өргөнөөр хийдэг хамгийн энгийн дасгалууд юм. Ихэнх суналт нь хүний уян хатан байдал, өвдөлтийг намжаахад тустай бөгөөд сунгалтын үед хана, хаалга эсвэл сандал ашиглан дасгалуудыг хялбархан хийх боломжтой юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд