No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Нарантуяа: Цэвэршилт, тэтгэвэрт гарах зэрэг нь 50-иас дээш насныхны сэтгэлзүйд гэмтэл өгдөг

Г.Нарантуяа: Цэвэршилт, тэтгэвэрт гарах зэрэг нь 50-иас дээш насныхны сэтгэлзүйд гэмтэл өгдөг

-

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  1-р клиникийн тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Нарантуяагийн “Ахмад настны сэтгэл зүй” сэдвийн хүрээнд өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Ахмад настнуудын сэтгэл зүйн онцлогийн талаар яриагаа эхэлье?

– Ахмад настнуудын сэтгэл зүйн онцлогийг ярихын тулд насжилтын талаар мэдээлэл хүргэе. Насжилтыг ерөнхийд нь гурван хуваадаг.

  • 50-64 насыг дундаж нас
  • 65-70 насыг өтлөлтийн өмнөх нас
  • 75-90 насыг өтлөлтийн нас
  • 90-с дээш насыг урт наслалт буюу өндөр нас гэж үздэг.

21-р зууныг дэлхий хүн амын насжилттай зуун гэж нэрлэх болжээ. Тэгэхээр насжилт өндөр байгаа учир сэтгэцийн эрүүл мэндэд нь хамгийн ихээр санаа тавих хэрэгтэй болж байна. Ер нь 65-аас дээш насныхан хүн амын 20 хувийг эзэлж байвал тухайн орныг хэт насжилттай орон гэж үздэг. Монгол улс дэлхийн хүн амтай харьцуулахад нийт хүн амын дөнгөж 3,8 хувь нь 65-с дээш дээш насныхан байдаг тул залуучууд ихтэй оронд тооцогддог.

– Ахмад настнуудад сэтгэл зүйн ямар өөрчлөлтүүд илэрдэг вэ?

– 50-аас дээш насныханд түгээмэл тохиолддог зүйл бол цэвэршилтийн үе. Энэ үед дааврын үйл ажиллагаа зогсдог. Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн хувьд янз бүрийн өөрчлөлтүүд илэрнэ. Энэ процесс ихэнх хүмүүст 1-2 жилийн хугацаанд үргэлжлээд аажимдаа гайгүй болдог.  Гэвч зарим нэг цөөхөн  хүмүүст арай өөрөөр илэрдэг. Тухайлбал нүүр халуу оргих, сэтгэл санаа тавгүйрхэх, сэтгэл түгших цаашлаад айдас, нойргүйдэл гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно.

Мөн 50-аас дээш насныханд гаднын хүчин зүйлс нөлөөлж байдаг. Тухайлбал хань ижлээ алдах, тэтгэвэрт гарах зэрэг нь сэтгэл зүйн хувьд хүнд гэмтэл өгдөг. Тиймээс албан газрууд энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарах хүндээ урьдчилж мэдэгдэх нь зүйтэй. Ахмадуудад сэтгэл зүйн гэмтэл өгдөг зүйлсийн нэг нь тэтгэвэрт гарах нас байдаг.

Түүнчлэн 60-аас дээш насныхны сэтгэл зүйд нөлөөлдөг нэг зүйл бол “шувууны хоосон үүр” гэж нэрлэдэг шинж. Өөрөөр хэлбэл үр хүүхэд ойр дотнын хүмүүс нь нас биенд хүрч, гадаад дотоодод амьдрахаар явах гэх мэтээр дэргэдээс нь холдоход сэтгэл зүйн таагүй байдалд ордог байна. Энэ үед нойргүйдэх, сэтгэл түгших, айх, санаа зовох, юмыг дандаа сөрөг талаас бодох, мартах, амархан баярлах, гомдох, зөрүүдлэх  зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Настай хүмүүст илэрч байгаа энэ шинж тэмдэг бол өвчин биш юм. Түр зуурын сэтгэл зүйн хариу урвал юм шүү.

Ер нь настай хүмүүст тохиолддог хамгийн түгээмэл шинж тэмдэг бол нойргүйдэл байдаг. Нойрны хэмжээ нас ахих тусам багасдаг. Хүн өдөрт 6-8 цаг унтахад хэвийн гэж үздэг бол өндөр настай хүмүүс 4-5 цаг унтдаг. Үүнтэй холбоотойгоор нойрны эмийг замбараагүй хэрэглэх тохиолдол их гардаг. Тиймээс үүнийг анхаарах хэрэгтэй.

– Сэтгэл зүйд нь нөлөөлөх бусад хүчин зүйлс нь юу вэ?

– Мөн үр хүүхдүүд нь эцэг эхээ тоохгүй байх, халамжлахгүй байх зэрэг нь сэтгэл зүйн гэмтэл, нойргүйдэлтэй болоход их нөлөөлдөг. Эдгээр нь удаан үргэлжилбэл сэтгэл зүйн том том өөрчлөлтүүдэд орно. Тиймээс ахмад настнууд сэтгэл зүйгээ хамгаалахын тулд тайван байж, сайн унтаж амрах, үр хүүхдүүдтэйгээ ойр байж, найз нөхөдтэйгөө хөгжилдөж, уудаг эм байдаг бол цаг тухайдаа уух хэрэгтэй. Үр хүүхдүүд нь ч гэсэн эцэг эхээ анхаарч, хайр халамжаа нэмэгдүүлээрэй гэж хэлье.

– Ахмад настнууд маань өөрсдөө юуг анхаарах вэ?

– Ахмад настнууд өөрсдөө чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн ахмадуудад маань уурлах, юмыг хардаж сэрдэх, муу талаас нь бодох байдал түгээмэл илэрдэг. Ийм шинжүүд илрээд байгаа бол СЭМҮТ-д хандаад зөвлөгөө авч болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд