No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Бөөрний чулуутай хэрнээ өвдөлт өгөхгүй тохиолдол бий"

“Бөөрний чулуутай хэрнээ өвдөлт өгөхгүй тохиолдол бий”

-

“УБ Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбатын бөөр шээсний замын өвчлөлийн талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Бөөр шээсний замын өвчлөлийн хүндрэлийн талаар мэдээлэл өгнө үү?

– Эмнэлэгт хандахгүй бол өвчин намдахгүй, зовиур арилахгүй шүү дээ. Хүчтэй өвдөлт өгдөг, ганцаараа байгаа үед хамгийн их аюул дагуулдаг нь бөөрний чулуу, цус алдалт /шээс цустай гарах/ байдаг. Бусад өвчний хувьд харьцангуй гайгүй.

Бөөрний чулуу өвчний үед бөөрний шээлүүр рүү /бөөрнөөс давсаг руу шээс дамжуулдаг суваг/  чулуу орчихдог. Энэ үед маш хүчтэй өвдөлт өгнө. Зүйрлүүлж хэлбэл, төрөлтийн өвдөлтийн дараа орно гэж ярьдаг л даа. Эрэгтэй хүн тэр өвдөлтийг тэсэхгүй, шоконд ороод маш хүнд байдалд ордог. Зарим хүмүүс энэ үед эмнэлэгт хандаж чаддаг. Гэтэл зарим нь өвдөлт даах онцлогоосоо болоод дур мэдэн эм хэрэглээд цаг алдах тохиолдол бий.

Мөн шээсний замын хурц цус алдалтын үед маш хүчтэй өвдөлт өгдөг.  Гэхдээ энэ нь тийм ч элбэг тохиолддоггүй. Том хэмжээний хавдрын задрал, мэс заслын дараах цус алдалтын үед тохиолддог. Түүнчлэн шээсний цочмог хаагдалтын үед хүчтэй өвдөлт өгч болно. Энэ өвчин нь ихэвчлэн нас ахимаг эрэгтэй хүмүүст тохиолддог. Түрүү булчирхайн асуудалтай холбоотойгоор үүсдэг л дээ. Шээс нь гэнэт л хаагдчихдаг учраас хүмүүс шифризээр хатгах гэх мэт буруу үйлдэл дур мэдэн хийгээд амь насаа алдаж байсан тохиолдол хүртэл бий. Хүмүүс эдгээр өвчний үед хаана хандахаа мэдэхгүй байгаа бол урологийн эмчид л үзүүлэх ёстой.

– Бөөрний чулуу өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Эмчлэхгүй удвал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Түрүүн би хэлсэн, их хүчтэй өвддөг гээд. Гэхдээ зарим хүнийх өвдөж байгаад намжмал болчихдог. Энэ нь хоёр талтай. Зарим тохиолдолд чулуу өөрөө гарчихдаг. 

Мөн чулуу байгаа хэрнээ өвдөлт өгөхгүй тохиолдол бий. Тэгэхээр хүмүүс тайвшраад эмнэлэгт очдоггүй. Гэтэл энэ нь бөөр шээсний замыг хаах эрсдэлтэй

Өөрөөр хэлбэл, бөөрний чулууны гаралтай бөглөрөлтийн үед цаг алдахгүй эмчид хандаагүйгээс сеспсис үүсэх, бөөр усжих эрсдэлтэй. Зарим хүмүүс бөөрний чулуутай мэдэлгүй удсан тохиолдол байдаг. Үүнээсээ болоод бөөрний тэлэгдэл нь ихсээд нэг талын бөөрөө авахуулж байсан.

– Бөөрний чулуу өвчний эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Бөөрний чулуу авах хэд хэдэн арга бий. Бөөрний түвшинд байгаа чулууг уян дурангаар, сувагт байгааг нь сувгийн дурангаар авчихдаг. Эдгээр нь тухайн хүндээ эрсдэл багатай арга юм. Нэгэнт бөөрний чулуутай гэдгээ мэдсэн л бол авахуулах хэрэгтэй.

Эх сурвалж: “Сонгдо” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд