Гоёмсог амны хаалт үйлдвэрлэгч Монгол брэндүүд

0
1412

Дэлхий нийтээр тархаад буй халдварт өвчин бидний амьдралд ихээхэн өөрчлөлт оруулсны нэг нь амны хаалтын хэрэглээ юм. Одоо ч эрэлттэй хэвээр байгаа энэ үед амны хаалт үйлдвэрлэгч Монгол брэндүүдээ онцолж байна.

“Iveel” брэнд

Хэрэглэгчдийн хэдийнээ танил болсон тус брэнд ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу стандартын шаардлага хангасан, ариутгасан, “Ивээл” брэндийн лого, зурагтай даавуун маск үйлдвэрлэж эхэлжээ. Тус маск нь олон дахин хэрэглэж болохуйц гэдгээрээ онцлог аж.

Холбогдох утас: 7577 7337

Фэйсбүүк хаяг: IVEEL

“O.Couture” брэнд

Тус брэндийн үйлдвэрлэж буй амны хаалтууд нь 95% вирусээс хамгаалах чадвартай бөгөөд фильтр сольж, угааж болдгоороо давуу талтай. Эрсдэлээс хамгаалаад зогсохгүй таныг дэгжин харагдуулна.

Холбогдох утас: 7733 9700

Фэйсбүүк хаяг: O.Couture Mongolian Fashion Brand

“Үр минь” брэнд

“ҮР минь” бренд нь 2017 оны 11-р сарын 8-ны өдөр даавуун болон ноолууран хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус брэнд 9 хүртэл насны хүүхдийн хувцас болон гэр бүлийн хэвлэлттэй хувцас үйлдвэрлэдэг билээ. Мөн тэд бяцхан үрсдээ зориулан даавуун амны хаалт үйлдвэрлэсэн байна.

Одоогоор тус брэнд амны хаалтаа худалдаалахгүй байгаа бөгөөд хэрэглэгчийн захиалга өгч байгаа тооноос хамааран үйлдвэрлэнэ гэв.

Холбогдох утас: ҮР МИНЬ

Фэйсбүүк хаяг: 8045 5576

Жич: Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор хийгдсэн болно. Худалдан авалт хийх эсвэл үнийн мэдээлэл авах бол тухайн байгууллагад нь хандана уу.