LOADING

Type to search

Хүүхдийн түнхний эхо оношилгоо хийдэг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

Share

Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг “Хөтөч” булангийнхаа энэ удаагийн дугаараар хүүхдийн түнхний эхо оношилгоо хийдэг улсын болон хувийн эмнэлгүүдийн үнийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Улсын эмнэлгүүд

1. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Урьдчилан цаг аваад үнэ төлбөргүй түнхний эхо оношилгоо хийлгэх боломжтой.

Холбогдох утас:  7014 1403, 7014 2180, 11 362205

Хаяг, байршил: Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг, өөрийн байр

FB хаяг: ЭХЭМҮТ

2. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

Урьдчилан цаг аваад үнэ төлбөргүй түнхний эхо оношилгоо хийлгэх боломжтой.

Холбогдох утас: 7018 0136

Хаяг, байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр

FB хаяг: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

Хувийн эмнэлгүүд

3. “Гурвал гал” нэгдсэн эмнэлэг

“Гурван гал” нэгдсэн эмнэлгийн хүүхдийн түнхний эхо оношилгооны үнэ 35,000 төгрөг. Үйлчлүүлэгч долоо хоног бүрийн даваа гарагт утастаж урьдчилан цан авах бөгөөд эхо оношилгоог зөвхөн бямба гарагт хийдэг байна.

Холбогдох утас: 7011 3344

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, эх нялхсын урд талд

FB хаяг: Гурван гал эмнэлэг Gurvan Gal Hospital

4. “Интермед” эмнэлэг

“Интермед” эмнэлгийн хүүхдийн түнхний эхо оношилгооны үнэ 55,000 төгрөг. Мөн урьдчилан цаг авах ёстой бөгөөд эхо оношилгоог зөвхөн бямба гарагт хийдэг байна.

Холбогдох утас: 7701 1111, 7700 0103

Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд

FB хаяг: Intermed Hospital Mongolia

5. “Тод дэлгэц мед” эмнэлэг

 “Тод дэлгэц мед” эмнэлгийн хүүхдийн түнхний эхо оношилгооны үнэ 35,000 төгрөг. Урьдчилан цаг авах ёстой бөгөөд зөвхөн яармаг салбар дээр эхо оношилгоог хийдэг байна.

Холбогдох утас: 7000 2233, 70002242

Хаяг, байршил: Төв салбар: Наадамчдын гудамж, Яармагийн зам, 4-р хороо, Хан-Уул дүүрэг

САЛБАР 2: БГД Модны 2,Хуучин 7-р төвийн зүүн урд 73-р байр

FB хаяг: Тод Дэлгэц Мед эмнэлэг

6. “Мөнгөн гүүр” эмнэлэг

“Мөнгөн гүүр” эмнэлэг нь хүүхдийн эхо оношилгоог 48,000 төгрөгөөр хийдэг. Урьдчилан цаг авах шаардлагатай.

Холбогдох утас: 7708 0303

Хаяг, байршил: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд

FB хаяг: Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

error: Content is protected !!