No menu items!
HomeХүмүүсАзи охидын шүтээн жүжигчин Хён Бин

Ази охидын шүтээн жүжигчин Хён Бин

-

“Бие хамгаалагч”, “Миний нэр Ким Самсун”, “Нууц цэцэрлэг” зэрэг киноны од, БНСУ-ын алдарт жүжигчин Хён биний талаар “Хүмүүс” буландаа бэлтгэлээ.

Түүний жинхэнэ нэрийг Ким Тэпён гэдэг бөгөөд 1982 оны есдүгээр сарын 25-нд Сөүл хотод мэндэлжээ. Тэр дунд сургуулийн зургаадугаар ангид байхдаа мөрдөгч болно гэж мөрөөддөг байсан ч ахлах ангидаа сургуулийнхаа театрын клубт элссэний дараа жүжигчин болохоор шийджээ.

Өмнөд Солонгос төдийгүй Азийн кино урлагт нэлээд дээгүүр зиндаанд бичигддэг тэрээр 2003 оноос жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд тун богинохон хугацаанд царайлаг төрх, чадварлаг жүжиглэлтээрээ нэрд гарч чаджээ. Тэрээр хамгийн өндөр цалинтай Солонгос жүжигчдийн тоонд ордог. Нэг кинонд тоглохдоо дунджаар 100 сая вон (88,000$)-ийн цалин авдаг байна. Мөн тэрээр 17 жилийн турш 35 тэрбум воныг шилдэг кино шалгаруулах ёслолуудаас хүртсэн юм.

Хён бин карьерынхаа ид оргил үе буюу 2011 онд гурван жилийн хугацаатай “Хэүндэ” буюу усан цэргийн ангид алба хаажээ. Өмнөд Солонгосын усан цэргийн анги нь маш нэр хүндтэй төдийгүй хүссэн хүн бүхэн тэнцэж чаддаггүй байна. Мөн тэнцсэн ч хүнд хэцүү сургуулилт, өндөр бэлтгэл хийлгэдэг байна.

Мөн тэрээр “Crash Landing of Love” киноны зураг авалтаа хийхээр өнгөрсөн онд Монгол Улсад ирж байсан юм. Кинонд Өмнөд Солонгостоо чинээлэгт тооцогдох нэгэн эмэгтэй шүхрээр буух үедээ осолдож, Хойд Солонгосын нутаг дэвсгэрт газардах ба түүнийг Өмнөд Солонгосын офицер хамгаалж буйгаар  үйл явдал өрнөдөг байна.

Хён Бин жүжиглэхээс гадна сайн дуучин. 2016 онд өөрийн тоглосон “Secret Garden” цувралын “The Man” дууг өөрөө дуулжээ.

Хён Бин 2016 онд жүжигчин Кан Сора-тай болзож байсан ч жилийн дараа хоёр тийшээ болсон байна. Жүжигчин Kang Sora агентлагаа солин HYun Bin болон түүний агентлагийн ажилтнууттай уулзах үеэр тэд танилцаж  болзож эхэлсэн байдаг.

Мөн өмнө нь алдарт жүжигчин Сон Хэ Кёо-той үерхэж байсан билээ. Тэд хамтдаа 2008 онд “Worlds Within“ цувралд тоглосныхоо дараа буюу 2009 оноос болзож эхэлсэн ба 2011 онд хоёр тийш болсон.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд