No menu items!
HomeХүмүүсГрэмми хөгжмийн наадмын залуу од

Грэмми хөгжмийн наадмын залуу од

-

Америкийн поп дуучин Билли Айлиш “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг шинэ уран бүтээлч”, “Оны шилдэг дуу” зэрэг таван шагнал хүртсэн билээ. Өдгөө 19 настай тэрбээр мөн “Оны шилдэг цомог” шагналын эзнээр тодорсноор уг шагналыг хамгийн залуудаа хүртсэн Тейлор Свифтийн амжилтыг шинэчилсэн байна. Мөн Б.Айлиш “Grammy” наадмын дөрвөн гол шагналыг хүртсэн бөгөөд хамгийн сүүлд 1981 онд Кристофер Кросс ийм амжилт тогтоосон байна. Мөн тэрээр 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадмын тайзнаа тусгай үзүүлбэр үзүүлэх уран бүтээлчээр тодорсон юм.

Tүүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат О’Коннелл гэдэг. Түүний “When We Fall Asleep Where Do We Go?” нэртэй түүний анхны цомгийг Apple Music тавцан дээр худалдаанд гарахаас нь өмнө 800 мянган хүн хүлээж бүх цаг үеийн рекордыг тогтоогоод байв. Мөн BBC Music түүнийг цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй, дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлэж байсан юм.

Билли Айлиш 2001 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод уран бүтээлчдийн гэр бүлд төрж өсжээ.

Найман настайдаа найрал дууны багт бүртгүүлж, 11 настайгаасаа эхэлж дууны ая зохиож, үг бичиж эхэлжээ. Ах Finneas O’Connell нь түүнийг дуу зохиоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэгддэг. Түүнийг дуу хөгжимд дуртай болоход гэр бүлийнхэн нь их нөлөөлсөн.

2016 онд анх “Ocean Eyes” нэртэй дуугаа SoundCloud тавцан дээр цацсанаар од болох гараа нь тавигдсан юм. 2016 оны гуравдугаар сард тэрээр “Ocean Eyes” дууныхаа клипийг цацсан ба уг дуу нь маш богино хугацаанд 10 сая гаруй хандалт авч итгэмээргүй амжилт үзүүлсэн.

Үүнээс хойш 15 настай авьяаслаг дуучин “Don’t Smile At Me” нэртэй мини цомог гаргаж, хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий Interscope дуу бичлэгийн компанийн гэрээг өөрийн болгож чадсан.  Билли Айлиш 2017 онд “Bellyache” хэмээх дуугаа цацсан бөгөөд уг дууны продюсер нь түүний ах байсан төдийгүй үгийг нь хамтран бичсэн юм. Тэрээр мөн Netflix-ын “13 Reasons Why” хэмээх киноны дуу болох “Bored” дуугаа цацсан.

 Өвөрмөц хоолой, хөгжмийн мэдрэмж нь түүний шүтэн бишрэгчдийг гайхшруулдаг. Түүний дуунууд мэдээж бусдаас өөр. Юугаараа өөр вэ гэдгийг сонсогчид нь андахгүй биз ээ. Тэр маш өөрийнхөөрөө. Түүгээр ч үл барам түүний стиль имиж тун өвөрмөц. Зарим нь түүний байгаа байдлыг гаж гэж шүүмжлэх нь ч бий. Энэ өвөрмөц байдал нь Билли Айлиш орчин цагийн хөгжмийн ертөнцийн гоц үзэгдэл болгож чадсан.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд