Хүйтэн, сэрүүний улирал айсуй. Гадаа хүйтэн ч таныг дулаацуулах ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндүүдийг танилцуулж байна.
МОГОЛ брэнд
Ноолуурыг орлох хонины ноосон бүтээгдэхүүнийг “Монголын үйлдвэрлэгчид, Зөвхөн Монголдоо хийж байна” гэх таатай мэдээг танд дуулгая. Үндэсний үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж чадсан энэхүү ололт амжилтын эзэн нь “Могол” брэндийн хамт олон юм.
“Могол” брэнд түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100 хувь монголдоо боловсруулдаг. 1995 онд анх түүхий эд авдаг байсан тус хамт олон, 2001 онд ноос угаах үйлдвэрээ байгуулж, 2012-2013 онд ноосноос ноолуур ялгах үйлдвэр, ялгасан ноолуураараа ээрмэл утас үйлдвэрлэх үйлдвэрүүдийг тус тус ашиглалтад оруулсан юм. Ээрэх үйлдвэрийн онцлог нь нарийн ээрэх утас үйлдвэрлэдгээрээ онцлогтой. 2018 онд ээрсэн утсаараа даавуу үйлдвэрлэж даавуугаараа ноосон пальто оёх оёдлын томоохон үйлдвэрийг албан ёсоор нээсэн аж.
Холбогдох утас: 7611 9977
Фейсбүүк хаяг: МОГОЛ
Exclusive брэнд
Үүсгэн байгуулагдсанаасаа хойш найман жилийн хугацаанд EXCLUSIVE өвлийн өд, сөдөн хүрэм үйлдвэрлэж байгаа. “Чингис” бондоос санхүүжилт авч өд, сөдөн хүрэмний орчин үеийн технологи нэвтрүүлэн, таван жил судалж, суралцсан бөгөөд тэмээний ноосон зулхайгаар ч хүрэм доторлох санааг гаргажээ. Тэмээний ноос нь синтепон гэх нийлэг материалыг орлохуйц хөнгөн, дулаанаа хадгалах чадвар нь харьцуулашгүй сайн.
Холбогдох утас: 8810 9179
Фейсбүүк хаяг: Exclusive
Lux Fashion
“Лакс” ХХК нь 2001 онд анх байгуулагдсан ба экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол ямааны нарийн микронтой 100 хувийн цэвэр ноолуур, тэмээний ноос, хонины ноос, сарлагийн хөөвөр болон бусад арьс ширээр орчин үеийн хамгийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тус компани нь ноос, ноолууран бүтээгдэхүүн болон самнасан ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврийг дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Герман, Итали, Хятад болон Европын орнуудад экспортлож байгаа юм.

Фейсбүүк хаяг: LUX Fashion
ДУЛААН СЭТГЭЛ брэнд
Тус брэнд “Эрхэм Монгол Хүн Та Дулаан Яваарай” гэсэн уриан доор Монголынхоо эрдэнэт малын ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг 2014 оноос хойш үйлдвэрлэж байна. Ноосон малгай, ороолт, хүүхдийн бойтог, цамц гээд маш олон төрлийн бүтээгпдэхүүн үйлдвэрлэж байна.
Холбогдох утас: 9691 9159
Фейсбүүк хаяг: ДУЛААН СЭТГЭЛ
ГЭР брэнд
Эр, эм, хүүхдийн, спортын, нимгэн, зузаан, ноосон, ноолууран гэх мэт бүх төрлийн оймсыг өргөн сонголттойгоор сүүлийн үеийн техник технологи бүхий солонгос улсын машин тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэж байна. Мөн эсгий бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.

Холбогдох утас: 9972 1255
Фейсбүүк хаяг: ГЭР КОЛЛЕКШН