Хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч онцлох Монгол Брэндүүд

0
1274

Энэ удаагийн “Монгол брэнд” булангаараа хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийг онцолж байна.

“Наад” брэнд

“Наад” брэнд нь нүүдэлчдийн өвөрмөц, соёл ахуйг хойч үедээ болон дэлхий дахинд таниулан сурталчлах, ойлгуулах зорилготой ажээ. Тус брэнд нь бүтээлч, онцгой хийц, загвар бүхий цогц тоглоом, наадгайг үйлдвэрлэдгээрээ онцлог юм.

Фэйсбүүк хаяг: Naad

Холбогдох утас: 7711 8844

“Мөмө” брэнд

“Мөмө” брэнд хүүхдийн модон тоглоом, оюуныг дэмжих “3D” баримлаас гадна хүүхдийн өрөөний тавилгыг ч мөн үйлдвэрлэдэг байна. Тус брэнд нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Фэйсбүүк хаяг: Mumu Toy Mongolia Мөмө хүүхдийн тоглоомны үндэсний үйлдвэрлэгч

Холбогдох утас: 9485 0555

“Тэрэм” брэнд

“Тэрэм” брэнд нь 2013 оноос эхлэн гар урлалын бүтээгдэхүүний захиалга худалдаа, болон сургалтууд зохион байгуулж, 2019 оноос эхлэн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалж эхэлжээ. Тэд модон бүтээгдэхүүнүүддээ лак, будаг ашигладаггүй бөгөөд байгалийн гаралтай 100% эко бүтээгдэхүүнээр өнгөлдгөөрөө онцлогтой аж.

Фэйсбүүк хаяг: Баян хийц- Монгол Бэлэг Дурсгал

Холбогдох утас: 8071 0988

Авдар тойс

“Авдар тойс” нь тоглоомоо далдуу, эвэр гэсэн хоёр төрлийн модоор хийдэг. Бүхэл модноос зүсч хийдэг учраас цавуугаар шахсан модон банзнаас илүү байгалд ээлтэй бас аюулгүй байдгаараа онцлог. Тус брэндтэй цахим хаягаар нь холбогдох боломжтой.

Фэйсбүүк хаяг: AVDAR TOYS

Оньсон хүү

“Оньсон хүү” брэндийн үүсгэн байгуулагч Д.Отгонбаяр “Тоглоом бүрт монгол ахуй, өв уламжлалыг тусгаж өгснөөрөө хүүхдүүдэд тоглонгоо мэдлэг хуримтлуулах боломж өгдөг” хэмээн ярилцлагадаа дурджээ. Тус компани 2014 оны сүүлээс модон тоглоомоо хийж эхэлсэн байна.

Фэйсбүүк хаяг: Оньсон хүү

Холбогдох утас: 9810 8000

Жич: Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийг зорилгоор хийгдсэн болно. Үнийн мэдээлэл авах эсвэл худалдан авалт хийх бол тухайн байгууллагад нь хандана уу.