LOADING

Type to search

ЭМЯ: Шинээр 2,893 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ

Share

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,893 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 272,369 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,411 нь нийслэл хотод, 1,482 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,392 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,023 хүн эндээд байгаа юм. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,497 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,851 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа ажээ.

error: Content is protected !!