LOADING

Type to search

Э.Оюунболдын аварга цолыг хураалаа

Share

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн аварга цолыг хураажээ. Э.Оюунболд нь допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар  Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртэхээр болжээ.

error: Content is protected !!