LOADING

Type to search

Ц.Билэгтсайхан: ЭЕРЭГ гарч буй шинжилгээний 60-70 хувьд Дельта хувилбар илэрч байна

Share

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Эрүүл мэндийн сайд, ХӨСҮТ-ийн захиралын тушаалын дагуу ямар нэгэн Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд PCR шинжилгээний хариу шаардахгүй. Мэдээж дотоод үйл ажиллагаандаа халдварын дэглэмийг баримталж буй хэдий ч шинжилгээний бичиг авах шаардлагагүй.

Халдварын тохиолдол ихэсч, эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Улсын хэмжэнд өдөрт 20 гаруй мянган орыг дэлгэн ажиллаж байна. Цар тахлын гурав дахь давалгаа дархлаажуулалтын дараа болж байгаагаараа онцлогтой. Дөрвөн төрлийн вакцины алийг нь хийлгэснээс үл хамааран өвчилж байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр хүндрэл, нас баралтаас хамгаалж байгаа учраас вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

Дельта хувилбарын тархалт ихэссэн. Тавдугаар сараас уг хувилбар нийтийн дунд тархаж эхэлсэн. Энэ үед халдварласан гурван хүн тутмын нэгд тохиолдож байсан бол есдүгээр сард гурван хүн тутмын хоёрт болж өссөн байна. Өөрөө хэлбэл нийт ЭЕРЭГ гарч буй шинжилгээний 60-70 хувьд Дельта хувилбар илэрч байна. Хор уршиг ихтэй тул халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатай байна” гэлээ.

error: Content is protected !!