LOADING

Type to search

“Дэлхийн 43 улсад коронавирусийн MU хувилбар тархаад байна”

Share

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр халдварын нөхцөл байдал Олон Улсын түвшинд ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

“Манай улс хэдийгээр дельта хувилбарын өндөр давалгаанд өртсөн ч дэлхийн бусад улс, орнуудтай харьцуулахад нас баралтын хувьд бага байна. Тиймээс манайд хийгдсэн вакцин хүндрэл, нас баралтаас хамгаалж байгаа үр дүн харагдаж байна. Одоогоор дэлхийн 180 гаруй оронд дельта хувилбар тархаад байгаа юм. Уг хувилбарын талаар иргэдийн мэдэж байх ёстой нэг зйүл бол халдварлах чадвар өндөр. Анхны Ухань хувилбартай харьцуулахад сорьц дахь вирус 1000 дахин нэмэгдсэн. Мөн эсэд олшрох, эсэд нэвтэрч өөрийгөө хувилах чадвар илүү байна. Вакцины бүрэн тундаа хамрагдсан ч өвчлөх эрсдэлтэй байгаа нь дельта хувилбарын халдварлах чадвартай шууд холбоотой байгаа учраас бүрэн тундаа хамрагдсан ч амны хаалтаа зүүх шаардлагатай гэж Олон Улсад зөвлөж байна. Уг хувилбараар халдварласан тохиолдолд шинж тэмдэг нь 48 цагийн дараа илэрч байна. Нэг санаа зовоож буй зүйл нь вакцинд бүрэн хамрагдсан иргэд Дельта хувилбараар өвчилсөн ч шинж тэмдэг илрэхгүй тул халдвар тараах эрсдэлтэй байгаа юм.

ДЭМБ-аас халдварын MU хувилбартай холбоотой зөвлөмжүүдийг өгч байгаа. Одоогоор дэлхийн 43 оронд тус хувилбар тархаад байгаа юм. Энэ нь одоогийн хэрэглэж буй вакцинуудад тэсвэртэй байх эрсдэлтэйг мэдээлсэн. Мөн дельта хувилбартай хавсарсан тохиолдолд том хэмжээний давалгаа үүсгэх эрсдэл бий.

ДЭМБ-аас 25-аас доош насны залуучуудын дунд илрэх шинж тэмдэг хөнгөн байгаа ч 0-11 насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна” гэв.

error: Content is protected !!