LOADING

Type to search

А.Амбасэлмаа: Коронавирус цаашид улирлын томуутай адил үргэлжлэх эрсдэлтэй

Share

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Саяхан ДЭМБ-ын Номхон далайн баруун, зүүн бүсийн орнуудын хамтарсан уулзалт болж, 40 гаруй улс оролцлоо. Энэхүү уулзалтаас харахад вирус ирээдүйд ч устах магадлал байхгүй, улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах магадлал өндөр, мөн халдварын тохиолдлын тархалт их байгаа учраас илүү хоруу чанартай, шинэ хувилбарууд гарах эрсдэлтэй байна гэж үнэлж байна. Коронавирусын халдвар нутагшмал халдвар болох эрсдэлтэй. Тиймээс урьдчилан сэргийлэлт, вакцинжуулалтын арга хэмжээг хичнээн сайн авч чадна төдий чинээ халдвартай тэмцэж чадна. Вирус хэзээ устах талаар иргэд асууж байна. Нөхцөл байдлыг ил тод дуулгах ёстой. Дэлхий нийтэд, манай бүс нутагт ийм л хандлагатай байна.

2009 онд томуугийн H1N1 вирусээр үүсгэгдсэн цар тахал дэгдсэн. Энэ нь өнөөгийнхийг бодвол аюул багатай байсан ч тухайн үедээ шинэ байсан. H1N1 вирус одоо ч устаагүй. Өнөө хэр нь улирлын томуугийн вирус болж, жил бүр дэгдэж байна.

Магадгүй коронавирус буюу SarsCov2 вирус цаашид улирлын томуутай адил үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс цаашид дасан зохицож, дархлаагаа сайжруулах, вакциндаа хамрагдах шаардлагатай. Вакцин хийлгэснээр дархаллын систем идэвхжиж, гаднаас орж ирсэн вирусын эсрэг хариу урвал нь идэвхиждэг. Тиймээс вакциныг тэр нь сайн, тэр нь муу гэж ялгаж болохгүй. Мөн цаашид шинэ хувилбарууд дэгдэх эрсдэл бий. Тйимээс бид өмнөх сургамжууддаа анхаарвал цаашид цар тахлыг хохирол багатай туулах юм гэсэн зөвлөмжүүдийг өгч байна.

Манай улс нийт хүн амынхаа 65 гаруй хувийг вакцинжуулсан. Мөн халдвар аваад эдгэрсэн хүмүүс их. Ингээд бодвол коронавирусын хувилбаруудын эсрэг манай хүн 70 гаруй хувь нь хамгаалалттай болсон байна. Бид үүндээ итгэх хэрэгтэй. Тиймээс дэглэмээ баримталвал халдварыг хяналтдаа авах магадлал бий гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Иргэддээ хандаж хэлэхэд аль болох өвдөхгүй байх хэрэгтэй” гэлээ.

error: Content is protected !!