LOADING

Type to search

Гэрээр тусгаарлан эмчлүүлэх 160 мянган төгрөгийн багцад ДАРААХ зүйлс багтана

Share

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна. Өрхийн эмнэлгүүдэд хяналтанд орсон, гэрээр эмчлүүлж буй нэг иргэнд олгох 160 мянган төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Долдугаар сараас эхлэн 70 мянга байсныг нь 160 мянга болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ энэхүү 160 мянган төгрөг зөвхөн иргэдэд шаардлагатай эмчилгээний багцын үнэ биш юм. Тиймээс 160 мянган төгрөг өвдсөн иргэдийн эмчилгээний зардалд бүрэн зарцуулагдана гэсэн үг биш аж.

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад дараах зүйлс багтана. Үүнд:

– Эмч 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх

– 2 удаагийн хамгаалах хэрэгсэл

-Өдөрт 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах

– Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц

-ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.

Эрүүл мэндийн дааталын ерөнхий газар

error: Content is protected !!