LOADING

Type to search

Б.Буянтогтох: Арбидол эмийн тунг тааруулахгүй бол элэг хордуулах сөрөг нөлөөтэй

Share

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Вирусийн эсрэг Арбидол бол ерөнхий үйлдэлтэй эм. Өмнө нь томуу, томуу төст вирусийн эсрэг үйлдэлтэйгээр ашигладаг байсан. Амьсгалын замын өргөн хүрээний вирусийн эсрэг үйлчилгээтэй тул Ковидийн халдварын үед цаашид хэрэглээд явна. Өчигдөр яригдсан эмчилгээнээс хаслаа гэдэг яриа бол SarsCov2 буюу Коронавирусийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй эмийн төрлөөс нь ерөнхий үйлдэлтэй эмийн төрөл рүү оруулж байгаа хэрэг. Өөөрөөр хэлбэл, томуу, томуу төст халдвар, коронавирусийн алинд нь ч хэрэглэж болно гэсэн үг.

Арбидол бол SarsCov2 вирусийн эсрэг зориулагдаж гарсан эм биш. ДЭМБ-аас SarsCov2-ын эсрэг өвөрмөцөөр энэ эм үйлчилнэ гэдгийг зарлаагүй байна. Тиймээс эмчилгээнээс хассан гэсэн үг биш, эмчийн заавраар хэрэглэх ёстой. Арбидолыг уугаад маш олон хүмүүс эдгэрсэн. Гэхдээ үүнийг эмчилгээнд хэрэглэнэ гэхээр л өөрсдөө дур мэдэн эмчийн сангаас аваад хэрэглэж болох юм шигээр ойлгоод байна. Эмийн зохистой хэрэглээ талаасаа ч энэ буруу юм. Витаминд ч мөн хэрэглэж болох хүн болохгүй хүн гэж бий. Тухайлбал, Арбидолын хувьд жирэмсэн болон элэгний өөрчлөлттэй хүн хэрэглэх бол заавал эмчид үзүүлж, заалтаар хэрэглэнэ. Эм болгон өвөрмөцөөр гэмтээх эрхтэн гэж байдаг. Арбидолын хувьд тун хэмжээг нь тааруулахгүй бол элэг хордуулах сөрөг нөлөө бий. Тйимээс заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Монголчуудын дунд эмийн зохисгүй хэрэглээ түгээмэл. Халдварын нөхцөл байдлын үед эмийг эмчийн заалтаар хэрэглэх ёстой” гэлээ.

error: Content is protected !!