LOADING

Type to search

Л.Энх-Амгалан: Халдварын тохиолдол буурвал 2-3 настнуудыг цэцэрлэгт авах төлөвлөлтүүдийг хийж байгаа

Share

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан “Есдүгээр сарын 1-нээс танхимын болон танхимын бус сургалт эхэлсэн. Бидний тавьж буй зорилго бол сургуулийн үйл ажиллагааг хаахгүй байх. Нэгэнт нээсэн бол хаахгүй. Сургуулийн үйл ажиллагааг хаахгүй байх хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, хичээл, сургуулийг эхлүүлэхдээ УОК, Эрдэмтэн, судлаачдын баг ажиллуулж, эрсдэлийг тооцоолсон. Багш, сурагчдын вакцинд хамрагдалт өндөр хувьтай байна. 12-17 насныхны 90 орчим хувь нь II тундаа хамрагдсан. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайдын тушаал гарч сургууль, СӨБ-ын багш ажилчдыг III тун вакциндаа хамрагдах ажлыг эхлүүлсэн. Сургуулийн орчин дахь халдварын тохиолдол тогтмол, өсөөгүй үзүүлэлт гарсан.

Халдварласан хүүхдүүдийн 70 орчим хувь нь сургуулийн бус гэр бүлийн орчноос халдвар авсан гэсэн дүнгнэлтүүд гарч байгаа учраас цаашид танхимын болон танхимын бус сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

Хоёрдугаарт, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, цаашид халдварын тохиолдол буурах юм бол танхимаар хичээллэх өдрүүдийн тоог үе шаттайгаар нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Мөн цаашид халдварын тохиолдол буурах прогноз, эрсдэлийн үнэлгээ, томуугийн вакцинжуулалт зэргээс шалтгаалан 2-3 настнуудыг цэцэрлэгт авах төлөвлөлтүүдийг хийж байгаа гэдгийг хариуцлатайгаар мэдэгдэж байна. Бүтэн жил 2-3 настнуудыг цэцэрлэгт авахгүй юм шиг буруу ойлголт иргэдийн дунд байна. Цэцэрлэгт авахад бэлэн байгаа ч ковидийн нөхцөл байдлаас шалтгаалан ийм шийдвэр гаргасан.

Гурван ээлжийн сургуулийн шүүмж, асуудал их байна. Өмнө нь есөн сургууль гурван ээлжтэй байсан бол одоо зургаан сургууль нь хоёр ээлж рүү шилжсэн. Гурван сургуулийн засвар дуусаагүй учир хараахан хоёр ээлжээр хичээллэх боломжгүй байна. Зориулалтын бус байранд нэг ч хүүхэд хичээллэхгүй” гэлээ.

error: Content is protected !!