LOADING

Type to search

Хүүхдийн гутал үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Share

Энэ удаагийн “Монгол брэнд” булангаараа хүүхдийн гутал үйлдвэрлэгч монгол брэндүүдийг онцолж байна.

“Тоодог”

“Toodog baby shoes” брэндийг гуталны загвар зохион бүтээгч, дизейнер Н.Отгонцэнгэл үүсгэн байгуулсан. Мэргэжлээрээ 10 гаруй жил багшилсан тэрээр “том охиноо хөлд орох үед нь дэлгүүрээс гутал хайсан ч санаанд нийцээгүй. Бандгар хөлтэй хүүхдэд тулгууртай, хөлд эвтэйхэн гутал өмсүүлэхгүй бол биеэ дааж тавхайн дээрээ тогтож явахад хүндрэлтэй байдаг. Монголд зарагдаж буй гутал ихэвчлэн  Оросын домашки эсвэл импортын, тулгуургүй хэрнээ үнэтэй байсан. Хүүхэд маш хурдан өсөж том болдог учраас дөрвөн сар өмсөөд л багадах үнэтэй, импортын гутлыг Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь авч чадах билээ гэсэн бодлоос бизнесээ эхлүүлээд явж байна” хэмээжээ.

“Toodog” гутлаа Итали, Чех гутлын хийцээр Монгол хүүхдүүдэд тохиромжтой, тухтай байдлаар урладаг. Хүүхдийн хөлний ясны бүтэц, хөдөлгөөн, материалын агаарын солилцоо, чанар, улын өсгий, хатуулга ямар байвал эвтэйхэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх вэ гэдгийг судалж шинжлэх ухаан дээр үндэслэн гуталны загвараа боловсруулдаг аж.

FB хаяг: Toodog Baby Shoes

Холбогдох утас: 9907 2982

“Хайтан”

“Хайтан” гутлын салон 2008 онд байгуулагдсан. Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гутал цүнх захиалгаар үйлвэрлэж, чанар загварлаг байдлыг илүү анхааран ажилладаг.

FB хаяг: Хүүхдийн гутал Хайтан

Холбогдох утас: 7014 4077

Хөөндий

Хорол Коллекшн ХХК нь “Хөөндий” нэрийн адууны арьсан гутал, хавар намрын арьсан гутал үйлдвэрлэг үндэсний компани юм. Мөн гуталнаас гадна арьсан цүнх, сурагчийн цүнх үйлдвэрлэдэг. “Hippo Kids” загвар нь хичээл сургуульд өмсөхөд тохиромжтой төдийгүй хар зураас гаргадаггүй гэдгээрээ онцлог юм.

FB хаяг: ХӨӨНДИЙ

Холбогдох утас: 7577 7723

“Хос Аз”

”Хос Аз” ХХК гутлын үйлдвэр нь жилд 50-55 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Чех улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан 15-с дээш жил ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн өндөр түвшний ажилчид болон технологич, загвар зохион бүтээгчдийн баг хамт олон Чех болон Герман улсад үйлдвэрлэгдсэн машин тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус брэнд нь тухайн захиалагчынхаа хөлний онцлогт тохирсон хэв загварын өргөн сонголттойгоор захиалгын гутал үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Цэвэр арьс, шир, нэхий зэрэг материалаар хийгдсэн төрөл бүрийн гутлыг сүүлийн үеийн технологийн аргаар уллаж байна. Монгол хүний хөлний онцлогийг судалж байгаль нутаг орны цаг уурын нөхцөлд тохирсон гутлын хэвлүүр, гадуур улыг зохион бүтээж үйлдвэрлэлийн ажиллагаандаа хэрэглэдэг.

FB хаяг: Khos Az Kids

Холбогдох утас: 7000 6803

error: Content is protected !!