No menu items!
HomeХүмүүс“Эхнэрийн урхи” киноны жүжигчид 13 жилийн дараа

“Эхнэрийн урхи” киноны жүжигчид 13 жилийн дараа

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа “Эхнэрийн урхи” киноны гол дүрийн жүжигчдийг онцолж байна. SBS телевизийн бүтээл болох уг кино нь анх 2008 онд үзэгчдийн хүртээл болж байжээ.

Чан Со Хи

Жүжигчин Чан Со Хи 1972 оны нэгдүгээр сарын 5-нд төржээ. Тэрээр 1989 онд MBC-ийн шалгаруулалтад авьяас чадвараараа тэнцэж, анхны дүрээ бүтээж байв. Мөн 1981 онд “Гоо охид” шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлснээр энтертайнмент салбарт хөл тавьжээ. Энэ үеэс түүний жүжигчин болон моделийн  карьер  эхэлсэн  байна. Тэрээр маш олон цувралд тоглосноос “Miss Mermaid”  болон “Эхнэрийн урхи” хоёр нь ихээхэн алдартай аж. Энэхүү цувралуудад тоглосноор “Өшөө авалтын хатан” нэр зүүжээ.

Ким Се Хён

2008 онд SBS телевизийн бүтээл болох “Эхнэрийн урхи” киноны Шин Эй Ригийн дүрийг бүтээж олны танил болсон жүжигчин Ким Се Хён 1973 оны 10 дугаар сарын 28-нд Ганнён хотод төржээ. Түүний тоглосон анхны уран бүтээл нь “Маргаашийн хайр” цуврал аж. Энэ цагаас хойш урлагт зүтгэж, маш олон уран сайхны болон цуврал кинонд тоглосон байна.

Түүний олонд танигдсан дүр нь яах аргагүй “Эхнэрийн урхи” цувралын дүр мөн. Гэхдээ уг цувралд сөрөг дүрийг “хэт хүчтэй” илэрхийлснээс болж хэсэг хугацаанд шинэ дүрийн санал аваагүй  талаараа мэдээлж байжээ.

Геум Бо-ра

“Эхнэрийн урхи” кинонд хадам ээжийн дүрийг бүтээсэн тэрээр 1961 оны 2-р сарын 21-нд төрсөн. Геум Бо-ра нь 1979 онд анхны уран бүтээлдээ тоглосон бөгөөд 1980 оны Grand Bell шагнал гардуулах ёслолын үеэр Шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ. Тэрээр 1980-аад онд Солонгосын кино урлагт “гялалзаж” байв.

И Жэ Хван

Киноны гол дүрийн эмэгтэйд сэтгэл алдарсан сайхан сэтгэлт залуугийн дүрийг бүтээсэн тэрээр 1976 оны 12-р сарын 26-нд төржээ. Түүний тоглосон кинонуудаас хамгийн алдартай нь “Эхнэрийн урхи”, “Mom Has an Affair” аж.

Бюн Умин

Бюн Умин 1964 оны 12 -р сарын 1-нд төрсөн. Тэрээр анх 1995 “Apartment” хэмээх цувралд тоглож олон танигджээ. “Эхнэрийн урхи” бол түүний тоглосон хамгийн алдартай кинонуудын нэг бөгөөд тус киноны дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байжээ.

У Ён Ши

“Эхнэрийн урхи” киноны авга эгчийн дүрээр үзэгчдийн хайрыг татсан тэрээр 1965 онд төржээ. У Ён Ши 1987 оноос KBS телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаад 2008 онд тус кинонд тоглож үзэгчдийн танил болжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд