LOADING

Type to search

Н.Номтойбаяр: Хэлмэгдүүлэлт бол зөвхөн амь хохирсон, хоригдсон, түүний ойр дотныхны амссан гаслангаар хэмжигдэхгүй

Share

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиолдлоо.

Энэхүү өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр “Хэлмэгдүүлэлт бол зөвхөн амь хохирсон, хоригдсон бөгөөд түүний ойр дотныхны амссан гаслангаар хэмжигдэхгүй. Төрийн аливаа 7 хэмжилгүй шууд огтолсон шийдвэрт хөгжил амсаагүй иргэн бүр хохирогч бөгөөд хэлмэгдэгч. Энэ бүгдийн ард өчүүхэн эрх мэдлийн тачаалал л байдаг нь харамсалтай” хэмээн жиргэжээ.

Хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг бөгөөд энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр 36,000 хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг аж. Өнөөдрийн байдлаар 31,357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулжээ. Үүнээс давхардсан тоогоор нийт 19,434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлсэн талаар НИТХ-аас мэдээлжээ.

Улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулсан байна.

error: Content is protected !!