LOADING

Type to search

Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч онцлох 5 Монгол брэнд

Share

Энэ удаагийн “Монгол брэнд” буландаа эсгий бүтээгдэхүүн урлаачдыг онцолж байна.

Go&Go

“Go&Go” брэнд нь таван төрлийн загвараар эсгий гутал үйлдвэрлэдэг. Мөн гутлыг энгийн угаалгын машинд угааж болдгоороо бусад брэндээс онцлог гэдгийг тус брэндийн үүсгэн байгуулагч Д.Дэлгэрмөрөн ярилцлагадаа дурдсан байдаг.

FB хаяг: Go Go

Холбогдох утас: 9985 4809

Цагаан Солонго

“Цагаан солонго” эсгий урлалын брэнд нь 100% монгол хонины ноосыг гар аргаараа боловсруулан байгальд ээлтэй эко бүтээлийг урлаж байна. Тухайлбал машины суудлын иж бүрдэл, ширмэл олбог, ширдэг, буйдангийн дэвсгэр зэрэг бүтээгдэхүүнийг урладаг байна.

FB хаяг: Felt mongolia Tsagaan Solongo LLC

Холбогдох утас: 9918 8571

Дэгжин гоо

“Дэгжин гоо” брэнд нь 2019 онд байгуулагдсан. Тус брэнд нэгдүгээр зэрэглэлийн Монгол хонины ноосыг өөрсдийн лабораторид байгалийн гаралтай зориулалтын будганд өнгө оруулж, 100% гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Өнөөдрийн байдлаар Хятад улсын таобао, Америкийн нэгдсэн улсын Амазон интернет худалдааны сайтуудаар дамжуулан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх гэрээ байгуулан амжилттай ажиллаж байгаа ажээ.

FB хаяг: Degjin Goo

Холбогдох утас: 8801 5005

Эсгий Брэнд

“Эсгий Эрдэнэ” ХХК нь Монгол хонины ноосыг уламжлалт аргаар боловсруулж 100% эко гутал үйлдвэрлэдэг. Мөн та хүссэн өнгөө хослуулан  гуталны захиалга өгөх боломжтой.

FB хаяг: Эсгий Брэнд

Холбогдох утас: 8601 3886

Бог Брэнд

“Бог” брэнд нь мярнуусан хонины нарийн ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 15 жилийн туршлагатай компани юм. Тус брэнд нь хонины нарийн ноосон эсгий таавчиг, улавч, үсний боолт, оймс зэргийг худалдаалдаг.

FB хаяг: BOG Brand

Холбогдох утас: 9905 4946

Жич: Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор хийгдсэн болно. Хэрэв та үнийн мэдээлэл авах эсвэл худалдан авалт хийх бол тухайн байгууллагатай нь холбогдоно уу.

1 Comment

error: Content is protected !!